“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Э.ЭНХТУЯА

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM.

📖 Хүмүүн бүгдээр эв эеийг чухалчлахын учрыг тунгаах 6 дугаар сарын соёл түгээх аянд Та бүхэнтэйгээ дөрөө хоршихдоо Монгол хүний оюун ухаанд баларшгүй тод мөр үлдээж сургаал номоо айлдсан их хүмүүн, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвил, сургааль номлолд эв эеийн агуулга хэрхэн шингэж өвлөгдөж ирсэнийг мөчидхөн онцолж байгааг минь хүлээн авахын хамт мэдлэгээ хуваалцаарай хэмээн хичээнгүйлэн хүсье.

📖 Цацарч өөрөө гарсан гэгддэг “СОЁМБО” үсгээр монгол түмнийхээ заяаг тэнгэрт тамгалсан их хүмүүний бүтээлээс дээжлэн тунгаах нь Өвөрхангайчууд бидний нэн эрхэмлэвэл зохист үйл билээ. Түүний бүтээсэн олон бүтээлд эв эе, эв найрамдлыг хөгжөөн дэвжээх нь хэрхэн ач тусыг олох тухай олон иш үзлүүд багтжээ.
📖 Тэрвээр оюун санааны хүрээнд эв нэгдлийн шүтэн барилдлагыг эрхэмлэх нь бүхнээс эрхэм хэмээж улс орноо амар жимэр байлгахын тулд “Цагийг тохинуулагч Жанлавцогзол” зохиолоо туурвисан гэдэг.
📖 Уг зохиолд эсрэг тэсрэг өшөө арилан, энэрэн асрахын сэтгэлээр эвлэхийн санааг тусгаж хүчтэний урдаас хүлчин тэвчиж, дотоодын самуун бүрийг эвээр эелдвээс гадаадын дайсан бүгдийг дарсан лугаа хүчтэйн тул хүмүүн бүгд амирлуулах, асрахуй, нигүүлсэхүй сэтгэл тэргүүтнийг үүсгэвээс цагийг тохинуулах тустайг номложээ.

📖 Иймийн тулд бид халуун зуураа эвийг эрхэмлэх үйлд шамдан суралцаваас бие, сэтгэл минь амар амгалан, зан араншин минь төлөв түвшин, халуун бүл минь эе эвтэй, улс эх орон минь мөнхөд оршихын үндэс юм гэдгийг санан олонд түгээхийг уриалж энэхүү эрдэмт хүмүүний сургаалийг онцлохын хамт “Эвт үйлээ дэвжээхүй” -д нэгдээрэй хэмээн Хархоринчуудаа хүндэтгэн урья.
🎀 Хүндэтгэсэн:
Хархорин сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Нүрэнзэдийн Энхтуяа