Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өчигдөр бид эв эеийн үндэс болсон харилцааны тухай ярилцсан бол өнөөдөр харилцааны хамгийн эрхэм зүйл болох хүндлэлийн тухай бодлоо хуваалцая.
Нэрт яруу найрагч Р.Чойномын “Бяцхан сургаал” шүлгийн
. . . Алив бүхэн ганцхан өдрөөр дуусдаггүй
Аавын хүүтэй ганцхан уулзаад өнгөрдөггүй
Амьдралын олон давааны чухам ямархан оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх . . . энэхэн шадыг дахин дахин уншмаар. Энд ерөөс бид, хүнийг хэзээ ямагт хүнийх нь хувьд хайрлах, хүндлэх учиртайг л сургаж.
Иймийн тулд бусдыг сонсож, бусдыг ойлгон тэдний оронд өөрийгөө тавьж үздэг, дээр дор ялгалгүй хүнийг хүнийх нь хувьд хүндэтгэдэг, нэг л зангаараа нэг л аашаараа байхыг хичээх нь хүндлэлийн эхлэл, эв эетэй байхын үндэс юм болов уу.
Хүн байна гэдэг оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдрын зөв үйлийн шүтэлцэлд орших явдал гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл зөв үйлийн шүтэлцэлд оршихын тулд бидний бодол, үг, үйлдэл зөв байх учиртай.
Монголчууд бид “… Ах нь сургаж, дүү нь сонсдог, Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. .. ” хэмээн халуун бүлдээ хүндлэлийг эрхэмлэхийн учгийг үгээр ухааруулж, үйлдлээрээ үлгэрлэж ирсэн ард түмэн.
Иймд хүмүүс бид өөр хоорондоо хүндлэлийн харилцааг эрхэмлэхүй дор эвтэй сайхан харилцааг буй болгож, их үйлийг бүтээж болох юм.