Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөдөр би найз нөхдийн эв эеийн тухай Та бүхэнтэйгээ бодлоо хуваалцана. Найз гэдэг их олон янз. Анд найз, дотны найз, ангийн, ажлын, оюутны, багийн, нутгийн, файсвүүкийн гээд олон тодотголтой. Эдгээр найзууд бүгд л ойр дотно харилцаан дээр үүссэн байдаг. Гэхдээ эдгээр найзууд чиний хувьд бүгд ИТГЭЛТ сайн найзууд мөн үү гэдэг нь Танд үлдэх асуулт.
Найзын тухай философич С.Молор-Эрдэнэ нэгэн өгүүлэлдээ эртний ном зохиолд дурьдсан “. . . Сайн найз гэвэл шалгуур давах ёстой. Жинхэнэ найз ганцхан л байх болохоос биш зэрэгцсэн хоёр жинхэнэ найз гэж хэзээ ч байхгүй. Түүнээс гадна хэн бүх хүнтэй найз вэ тэр лав миний найз биш шүү. . . ” гэсэн ишлэлийг онцлоод ямар ч утгагүй хүн бүртэй найр тавьдаг найз гэдэг найрсаг хүмүүс олон болж хэмээн онцолжээ.
Иймд бид найз гээд байгаа найзуудаа бодох ёстой. Би ч бас найзынхаа итгэлт найз нь байж чадаж байгаа билүү гэж бас бодох ёстой болж. Би бодохдоо жинхэнэ найзын шалгуур бол цаг хугацаа гэж ойлгодог.
Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг ерөөлөөр дандаа сайн найз тохиолддоггүй болохоор миний муу, сайн найз нар гэж ярих нь их байдаг юм болов уу. Гэхдээ муухан найз таарч, чамайг гомдоосон, чамайг орхисон бол тэр бас сайн ч найз болж болох юм. Яагаад гэвэл чамд бас дотооддоо өнгийх хүч нэмсэн шүү дээ. Тиймээс талархаад өнгөрөх нь чамд амар ч байж болох юм.
Монголын нууц товчоонд
“Хутгалдан байхад
Хуяг мэт хамгаалж,
Хуваагдсан улсыг минь
Хурааж өгсөн анд минь “ гэж андын тусаар улс орноо төвхнүүлсэн тухай өгүүлжээ. Эндээс бид найз нөхдийн эв эе гэдэг маш их хүчийг дагуулдаг болохыг ойлгохоор.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр нөхөрлөлийн хүчээр амьдралын хар, цагааныг хамтдаа туулдаг дотны андууд болдог билээ. Энэ мэт найзуудын эв эеийн тухай ярихдаа эхлээд бид найзаа олох, өөрөө итгэлт найз нь байх тухай дараа нь найзуудын эв, эетэй байх тухай яримаар санагдаад эдгээрийг цухасхан онцоллоо. Бичээд байвал хуудас маань дүүрэх тул Та бүхэнд санаагаа үлдээгээд цэг тавья. Хамтдаа үргэлжлүүлья. .