“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Т.БАТНЯМ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️ Миний бие өнөөдөр Та бүхэнтэйгээ айл саахалтаараа эвтэй, эетэй байхын тухайд бодлоо хуваалцана. Монголчууд бид “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг сайхан үгээр амьдралын нугачаат замыг бултаараа амь нэгтэй туулсаар ирсэн ард түмэн.

✍️ Нүүдлийн цуваа айсуй бараанаар аагтай шаргал цай, амтат идээ будаагаа бариад тосон очих энэ заншил Монголд минь л бий. Айл бууж хонь малаа ээлжлэн хариулах, сааль сүүгээ нийлүүлэх, эсгий ноосоо хамтран зулах, хадлан тариагаа хүч хавсайдан хураах гээд айл саахалтаараа хамтарч хийх ажил их.

✍️ Шинэ хонины гэдэс тараагаад л саванд нь юу хийх бол гэсэн хүүхдийн гэнэн зангаар горьдоод л айл саахалтын хооронд гүйж явсан дурсамж он цагийн уртад үл мартагдана. Саяхан л бид айлынхаа хөргөгчинд махаа хийж, утас зүү гуйж, сонгино сармис зээлж, гадуур гарахдаа хүүхдээ айлдаа үлдээгээд ёстой л амь нэгтэй амьдардаг байсан.

✍️Харин энэ цагт ялангуяа төв суурин газарт айл хүний амин чанарууд бүгд байхгүй болсон мэт. Их зохиолч Л.Түдэв гуайн “. . . Одоо тэгтэл айл болгон түгжээтэй, авдар болгон цоожтой, хашаа болгон харуултай, байшин бүр баглаатай, хүн бүр сэжигтэй, хөрш болгон хардлагатай мэт болсны учир юу билээ” гэсэн үг нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан юутай үнэн.

✍️ Хаалттай хана, цоожтой хаалганы цаана хөрш айл, найз нөхөд, хамаатан садныд тань гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралт, балмад танхайралт үйлдэгдэж хүүхэд, эмэгтэйчүүд өртөж байгааг хөрш айлын бид хараад сонсоод суугаа нь дэндүү харамсалтай.

✍️