“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️Бидний өвөг дээдэс түмэн олныхоо эв эеийг сахин хамгаалж, даян дэлхийд Монголоо тамгалсан их үндэстэн билээ. Монгол төрт ёсны дотоод, гадаад оновчтой бодлогыг хүндэтгэн санахын сацуу уламжлалт соёл, шашин шүтлэгийн түүхэн хөгжил, заншлын үрээр төр түмний эв эе гагнагдаж ирсэнийг бахдах учиртай.

✍️ Эх орноо гэх чин сэтгэл, нутаг орноо гэх амин сэтгэл, айл саахалтаа гэх халуун сэтгэлтэй та бидний өнөөг хүртэл тээж яваа #эдлэг_соёлын нэг бол монгол гэр юм. Энэ л наран хэлбэртэй, нандин сайхан гэр үүрэндээ л халиамаа хайрлаж, хамаг төрөө хүндэтгэн, хотлоороо эвтэй байх ухааныг сургасан эцэг эхийн ачийг хойч үе нь санаж явдаг хувьтай түмэн гэж боддог. Төвхнүүлсэн үүрээ эвдэхгүй, улам додомдож, олонтойгоо учир юугаа ололцон амьдрах нь залуус бүгдийн ухааны ур юм даа.

✍️Олны дунд эв эеийг эрхэмлэх нь та бидний бичил үйлдлээс л хамаарна. Бусдад садаа үл болох, бурууг үл түгээх, нэгнээ үл гутаах, итгэл үл алдах гээд хийж үл болох үйл бүр угтаа эвийг эрхэмлэсэн байдгийг бид мэднэ. Мэдэхийн сайн нь зөвийг дадуулахын үйлээр батжина.

#Зовохгүйн_тулд_үл_мунхаглах,
#Доройтохгүйн_тулд_үл_шунах,
#Бүтэлгүйтэхгүйн_тулд_үл_атаархах,
#Ганцаардахгүйн_тулд_үл_омгорхох хэмээн ерөөл тавьж, “Олон түмний эв эеийг эрхэмлэхүй”-д санал бодлоо хуваалцахыг хүслээ.

✍️Та бид соел түгээгч билээ.