Соёлыг түгээе төслийн баг 6 дугаар сард “Эвт үйлийг дэвжээхүй” сэдвийнхээ хүрээнд Монголчуудын өнө эртнээс эвийг эрхэмлэх тухай үр хойчдоо өвлүүлж ирсэн сургааль айлдваруудаас дээжлэхийн хамт хүмүүс бид гэр бүл, анд нөхөд, айл саахалт, хамт олон, олон түмнийхээ дунд эвт үйлийг хэрхэн дэвжээх тухай 21 хоногийн турш санал бодлоо солилцлоо.
Тэгвэл энэ 7 хоногт бид нийгмийн хүрээн дэх эв санаа, эв нэгдлийн тухай цухасхан хөндөж ![]()
![]()
“ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ”- ийг хангахад иргэд бид ямар үүрэг оролцоотой, хариуцлагатай байх талаар ярилцах болно.
Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлийн нэг нь эв санаа, эв нэгдэл юм. Монголчуудын ярьдаг “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэдэг үг эв санааны нэгдлийг илэрхийлсэн зарчим гэж би хувьдаа ойлгодог.
Хүмүүс тодорхой нэг зорилго, үйл хэргийн төлөө ашиг сонирхолоороо эвлэлдэн нэгддэг. Ийнхүү эвлэлдэн нэгдэхдээ нийтийн төлөө байж нийтэц, хамтач, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгон эрхэмлэх учиртай.
Аль ч улс оронд түгээмэл байдаг олон нийтийн байгууллага, холбоодууд байна. Тухайбал, Үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн, залуучуудын холбоо зэрэг. Тэд өөрсдийн болон нийгмийн сайн сайханы төлөө нэн түрүүн эв нэгдлийг эрхэмлэх ба тэдний эв нэгдлийн тулгуур нь бусдынхаа эрхийг хүндэтгэх, бусдынхаа өмнө хариуцлага хүлээхэд оршдог.
Тодруулбал, Та өөрийн эрх ашгийн төлөө ямар нэгэн эв санаа дор нэгдсэн бол өөрийн дур зоргоор хүссэн бүхнээ хийгээд байж болохгүй. Иймийн тулд нийгмийн эв нэгдлийн тухай ойлголтыг хувь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны тухай ойлголтоос ангид авч үзэх боломжгүй гэдгийг дурдаад мэдээлэлдээ цэг тавья.
Энд би зөвхөн нийгмийн сайн сайханы төлөө эвлэлдэн нэгдсэн байгууллага, холбоодын эв нэгдлийн тухай цухас хөндлөө. Тэгвэл эрх ашгийн төлөө нэртэй боловчиг зорилго нь тодорхой тэрсүүд бүлэглэл, үймээн самуун дэгдээгчид гээд түрхэн хугацаанд зохион байгуулалтаараа нэгдсэн хөдөлгөөн, бүлэглэлүүд нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, үүнд хувь хүн, улс үндсээрээ ч хохирох тохиолдол бий.
Иймд хүмүүс бид аливаад эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхдээ мөн л өөрийн “БИ” оршихуйгаа анзаарах тухайх холбоосоор нийгмийн эв нэгдэл, эв санааны тухай мэдээлэл маань маргааш үргэлжлэх болно.
Бидний мэдээллийг өөрийн мэдлэгээр баяжуулан түгээж өгөхийг Та бүхнээсээ хүсье.