Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.гэж заажээ.
Энэ дархлааг дэмжихэд Монгол хүн бүрийн эв нэгдлийг эрхэмлэсэн, улс үндэстнээ гэсэн тогтвортой үзэл бодол туйлын чухал билээ.
Манай багийн зочин О.Эрдэнэчулууны өгүүлснээр “миниймхийлэх” сэтгэлээ хүн бүр анзаарч, нийгмийн эв нэгдлийг өөрөөсөө эхэлсэн, зөв хүмүүс олноор бий болвол нийгмийн хөгжил хурдсах билээ. Иймийн тулд бид нийгмийн хүрээнд аливаа нэг зорилго дор эвлэлдэн нэгдэхдээ “миний эрх чөлөө” гэсэн үзлээ анзаарч миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг үргэлж санууштай юм.
Өөр өөр үзэл бодол, туршлага, мэргэжилтэй хэдий ч тодорхой асуудал, зарчим дээр нэгтгэдэг үнэт зүйлсийн огтлолцол нь “бидний эв санааны нэгдэл”юм.
Юм учиртай юмдаа. Хүн бүрийн үзэх дуртай “Бурхан багш” киноны өчигдрийн ангид нийгмийн эв нэгдлийн тухай сургахдаа: “Хэдэн сая хүн ч байсан хэрэв бие биенээ л мэдэхгүй, ойлгохгүй бол тэр нийгэм бус . Бүхний сэтгэл сүү, ус лугаа сүлэлдэн нэгдэхэд үнэнхүү найртай хамт олон буй болъюу” хэмээжээ. Нийгмийг хөдөлгөгч хүч нь болсон хүн бүрийн өчүүхэн бага ч гэсэн зөв сэтгэл, зөв үйл бүхэн улам дэлгэрэх учиртай. Уншигч эрхэм та нийгэмд соёл түгээгч