Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөдөр зуны дунд сарын шинийн 3-ны дашням, балжинням давхацсан билэг дэмбэрэлтэй сайн өдөр.
Соёлыг түгээе төслийн багийнхан нийтийн төлөөх нэгэн эв санаан дор нэгдэж, залуусдаа үндэсний эв нэгдлийг бататгах эвт үйлийг дэвжээхэд хувь нэмрээ оруулж ирлээ. Өдөр бүр бодит түүхийг хуваалцаж, сайны үлгэрийг хөөрөлдөж, эвт үйлийг бахдаж ирсэн биднийг уншсан, бидэнд зөвлөсөн эрхэм Та бүхэндээ ашдын сайхан ерөөл өргөе.
Эртний түүх шаштир, энэ цагийн ерөөлд ч, хувь хүн, хамт олон, төрийн их үйлд ч язгуурын эв эеийг сахиулсан, нийгүүлсэн түвшин бодлого зангигдагдаж иржээ. Өрх гэрийн түвшин жаргал эцэг эхийн буянд, төр улсын хөгжил мэргэн ардын илгээсэн жанжины ухаанд байдаг гэдэгчлэн өрх гэр, цаашлаад улс орны эв нэгдэл, эв түнжин нь өрхийн тэргүүн, улсыг жолоодогчийн ухааны ур, эв дүйд орших нь. Эцэг эхээ сонгож төрдөггүй хүмүүн бид улсын удирдагчаа сонгох эрхтэй нь юутай завшаан.
Нэгэнтээ Шагжаагийн хаан, Буддагийн эцэг хаан ширээгээ залгамжлуулахаар Девтатын нэрийг өгүүлэхэд “Буурь суурьгүй, ёс журамгүй, эрээ цээргүй загнаж байгаа хүнд олон сая хүний хувь заяа, амь амьдралыг даатгаж хэрхэвч болохгүй” хэмээн Бурхан багш ахыгаа дүгнэн айлдсан тухай бид саяхан гарсан “Бурхан багш” киноноос үзсэн шүү дээ. Миний хэрэг хэдий том ч хамт олны ажлын дэргэд өчүүхэн бага, хамт олны хэрэг их ч төрийн хэргийн дэргэд нэн бага хэмээн эрх ашгийн эрэмбийг ширхэгчлэн мөрдөх нь хэн бүрийн ухамсарын хэрэг байдаг байх нь.
Ийнхүү хувийн эрх ашгаас илүү хувьсгалын үйл хэргийг чухалчлан, улс орныхоо үндэсний эв нэгдэлд эеийг сахиж ирсэн зөв үйлийг эргэн санаж, гишгэх мөр, хийх үйлдээ зөвийг дадуулах учиртай юм байжээ.
Эвт үйлийг дэвжээхэд хамтдаа байсан эрхэм авхай танд гялайснаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн цахим хуудсаар хүндэтгэн, илэрхийлье.
Та, бид соёл түгээчид билээ