“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Т.БАТНЯМ

Хуваалцах
Жиргэх

😀Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️Нэгэн цагт эв эеийн хүчээр дэлхийн дайдын нутгийг эзэлж явсан хүчирхэг Монголчууд өнөө цагт ч эв санаа, эрдэм чадал, үнэт зүйлээрээ дэлхийд дуурсгагдан яваа их хувь заяатай ард түмэн.

✍️Нүүдлийн ахуй амьдрал, түүх соёлын дурсгал, урлагын хосгүй бүтээл, уламжлал шинэчлэлийн төгс зохицлоор орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь биднийг зүгээр нэг дэлхийн иргэн гэх өнцгөөс бус харин дахин давтагдашгүй үнэт зүйлтэй ард түмэн гэдгийг нотлох мэт.

✍️Монгол улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод: “… Хүн төрөлхтөний соёл, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нэгдэн нийлэх үйл явц бий болж, даяаршил нэгэнт бодитой болсон энэ цаг үед үндэстэн өөрийн төрөлх язгуур шинжээ хадгалан үлдэх нь тухайн үндэстний оршин тогтнох эсэхийг шийдэх гол арга зам юм…” гээд нэг хэл, нэг түүх, нэг соёл, нэг итгэл үнэмшлийг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно. . .” хэмээжээ.

✍️ Тэгвэл бидний даяар олноороо цогцлоон төгөлдөржүүлэх ёстой үнэт зүйл маань юу вэ? гэдэг асуулт миний хувьд хамгийн чухал санагдсан тул энэ талын мэдээллийг эрэлхийлж Удирдлагын академийн 2017 онд хийсэн Монголчуудын үнэт зүйлийн талаарх нэгэн судалгааны тайлантай танилцлаа.

✍️Тус тайланд Монгол хүний шударга зан, чин үнэнч нөхөрлөл, хайр халамж, уучлах сэтгэл, тусч байдал, уужуу ухааныг Монголчууд дийлэнхээрээ хамгаас эрхэм хэмээн үздэг гэжээ.

✍️Тэгвэл эдгээр бүгд үнэт зүйлсийн талаар “Соёлыг түгээе” төслийн багийн “Араншингаа анзаарахуй”, “Халуун бүлээ дээдлэхүй”, “Эвт үйлийг дэвжээхүй”-н тухай 3 сарын турш хөөрөлдсөн мэдлэг бүхэнд шингэсэн байгааг эргэн харж ерөөс үндэсний эв нэгдлийн тулгуур нь Монгол хүний мөн чанарын илэрхийлэл дээр оршин тогтоно гээд хэлчихэд нэг их буруу ташаа биш хэмээн тунгааж өнөөдрийн мэдээллээ цэглэе ээ. Та бүхэн минь үргэлжлүүлэн санал бодлоо хуваалцаарай.