Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн соёл түгээх энэ ажил ёстой л цаг үеээ олсон ажил байна гэж ахмад хүний хувьд хэлмээр байна. Залуудаа эмэгтэйчүүдийн ажил гээд их л гүйдэг байж дээ. Монголчууд 1950 аад оны сүүлээр соёлын довтолгоо гэж хийж байсан.
Соёлын довтолгооны үеэр хүн амын боловсрол, бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэх, ахуйн соёлыг тогтоох, эх оронч, хамтач үзлийг хүмүүст ойлгуулах ажлыг сайн хийсэн дээ. Үүний үр дүнд айл өрхүүд ялангуяа ахуйн соёлд их суралцсан. Харин эх оронч , хамтач үзлийн тухайд гэвэл 7 хоног бүр хийдэг байсан “СОНИН УНШЛАГА”- аараа ярьж таниулдаг байсан.
Ер нь эх орондоо хайртай байна гэдэг чинь эв нэгдэлтэй байхыг л хэлээд байгаа юм ш дээ. Ардын хувьсгалын үед цэргүүд жанжин баатрынхаа удирдлагаар нэг хүн шиг босож, сууж, ундаалж, нэгэн хүчээр давшиж атгасан гар шиг эвтэй, хүчтэй байж чадсан учраас л энэ эх орон чинь бидэнд ирсэн шүү дээ.
МЭХ-ны анхны даргааp жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа ажиллаж байсан гэдэг. Жанжны ээж Ханд гуай “Манай Сүх Янжинтай ханилаагүй бол жанжин болохгүй байсан” гэж хэлж байсан гэсэн. Тэхээр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэлд манай эмэгтэйчүүд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай хүмүүс.
Ер нь аливааг бүтээхийн их хүч хүний чин сэтгэлд л байдаг юм. Тийм болохоор улс орны тусгаар тогтнол эв нэгдэл дээр л тогтоно. Эв нэгдэл биднийг тэнгэр заяат болгоод зогсохгүй, Монгол үндэстнийг хүчирхэг болгох нэг үндэс нь гэж боддог.
Эв нэгдэлгүй бол хичнээн үндэсний үзэл байгаад ч нэмэргүй. Одооны хүүхдүүд эв эе гэхээсээ илүү хэдэн тийшээ хараад биенээ муулаад л байх шиг байхын. Ялангуяа сая сонгуулийн үеэр биенээ их л мууллаа даа. Монголчууд муу үг модон улаатай гэж ярьдаг байсан. Модон улаа ямар олиг байхав дээ.
Иймд эв нэгдлийг бий болгож л зөрчил, зөрөлдөөнийг намжаана. Тийм болохоор эвтэй байх нь биенээ муулахгүй байхаас л эхэлнэ гэж бодохийн. Иймд эх орныхоо төлөө эвлэн бүтэж, эв санаагаа нэгтгэн их зүйлийг дэвжээхийн ерөөл өргөе.