Эрхэм уншигч Танд нар хур тэгширсэн зуны өглөөний мэнд хүргэе ![]()
![]()
: ![]()
![]()
Та бидний идээний дээжээ өргөдөг “савдаг” хэмээгч нь газарт, “лус” хэмээгч нь усанд, “нян” хэмээгч нь огторгуйд оршдог байх нь. Өнөөдөр бүгдээрээ “Лус тахих” зан үйлийн талаар товчхон хүүрнэлдэе.
Замбуутив хэмээх ертөнцөд ус далай, тэнгис тэргүүтэн бий болсоны улмаас ургамал, цэцэгс, ой модод бий болж тэдгээр нь Лус хэмээх амьтантай барилдага нэгэн болсон тухай Буддагийн сургаальд байдаг ажээ. Лусын эзний олон аюул бүгдээс гэтэлж, өөрийн эрхийн амгаланг олж, газрын гүний машид халууныг дарсан орчлонг “Эс бүлээсэх далай” хэмээн нэрийджээ. Угтаа дэвингалавт дэлхий ертөнц үүссэн цагаас лусыг шүтэж иржээ.
Монголчууд бид лус, савдаг тэргүүтнийг тахиж, баясгаж байж, тэдгээрийн ач ивээлийг хүртэж ирсэн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой түмэн олон. Лү ван хэмээх сударт Бурхан багш “Лус бүгдийг урин залж, тахил өргөн ерөөл тавиад, элдэв эм зүйлээр лусуудын биеийг засч сэлбүүлээд, лус тэргүүтнүүд энэ оронд ирж, тахилуудыг таалан зоогло хэмээгээд дараа нь Лусыг урин залж идээ будаа өргөн баясгаад, муу биш сайн санаа өвөрлөж ирэхийн тухайд ерөөл тавьж, Лусуудад ном номлосон тухай өгүүлжээ. Бурхан багшаас ном сонсож номхорсон лусуудыг “цагаан лус”, сонсоогүй лусуудыг “хар лус” гэдэг байх нь ээ.
Намайг бага байхад могойн чуулгантай таарч баяр жаргал амссан эхнэр нөхрийн тухайд, нэгдлийн даргын могойн чуулганыг галдан шатааж зэмээ хүртсэн явдлын тухай буурайгийн минь ярьж өгсөн домог мэт явдлуудыг олон ном, сонингоос уншиж болохоор юм билээ. Энэ нь лус хилэгнүүлж болохгүйг бидэнд ойлгуулахыг хичээсэн ардын ухаан юм.