“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” Л.ЦЭВЭЭНЖАВ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Энэ 7 хоногт бид хүний хүчин зүйлээс хамааралтай байгальд үүсч буй сөрөг нөлөөлөл түүний дотор бидний тарьсан хог эргээд биднийг хэрхэн хордуулж байгаа талаарх мэдээллийг цувралаар хүргэлээ.

✍️ Тэгвэл өнөөдөр миний хувьд хог хаягдлаа багасгах, дахин боловсруулах нь ямар ач холбогдолтойг онцлоод “Хог бол холиод хаявал хаягдал, ангилаад хаявал баялаг” гэдгийг хэлэхийг хүссэн болно.

✍️ Бүгдээрээ нэг тоо бодъё. Бид гялгар уутыг 100-200 төгрөгөөр худалдан авдаг. 7 хоногт 3 удаа дэлгүүрээс хүнсээ цуглуулдаг гэж тооцвол жилд 15600-31200 төгрөгийг зүгээр л хогийн цэгрүү шидэж байна. Тэгвэл гялгар уутыг бид даавуун уутаар сольж болно, бас дахин боловсруулж траншейны нүхний таг, сандал, хашааны шон, банз орлуулсан бүтээгдэхүүн хийдэг байна.

✍️ Мөн 1,25 граммтай ундаа, усны савны дундаж жин 65 грамм байдаг бөгөөд 1кг буюу 15 ширхэг ундааны савыг 100 төгрөгөөр дахивар авдаг цэгт тушааж болох нь. Ундааны савыг (хуваанцар) дахин боловсруулж бохир усны шугам хоолой, гадна тохижилтын сандал хийхээс гадна ажлын хувцас, цамц, зангиа ч хийдэг байна.

✍️ Зөвхөн энэ 2 жишээнээс харахад “Бид хэрэглээгээ зохистой болгож чадвал хог багасна. Хог дахин шинэ эд зүйл болно. Бас мөнгө болно” гэдгийг харж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд бүгд “Zero Waste” буюу “Тэг хаягдал” хөдөлгөөнийг өрнүүлж байна.

✍️ Энэхүү хөдөлгөөн нь хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна анхнаас нь үүсгэхгүй байх тал дээр ихээхэн анхаарч, хог болох зүйлсээс татгалзах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, ялзруулж бордоо болгох гэсэн таван аргыг хэрэгжүүлдэг аж. Энэхүү хөдөлгөөнийг Япончууд хамгийн оновчтой хэрэгжүүлж хог болох хэрэглээгээ багасгаж, хогийн цэг ашиглалгүйгээр хог хаягдлаа шийдэж чадсан байна. Энэ талаар Та дэлгэрүүлэн судлаарай. Бидэнд бас байгаль дэлхийд минь туйлаас хэрэгтэй.

✍️ Бид хогийг ангилан ялгах хэрэгтэйг яриад л байгаа. Гэтэл яг өнөөдрийн байдлаар ангилсан хог ачих хогны машин байхгүй, ангилсан хог хаях хогийн цэгийн тоо хүрэлцээ муутай. Гэхдээ ангилсан хогоо дахиварын цэгт тушаах боломж бол байгаа.