“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Даян дэлхийн тогтвортой хөгжлийн баримт бичиг гарч улс үндэстэн, нэгж нутаг дэвсгэр бүр өөр өөрийн орны бодлогыг тодорхойлж байсан бөгөөд 23 жилийн өмнө аймгийнхаа тогтвортой хөгжлийн баримт бичгийг боловсруулцаж байсан үе санаанд оров. Бодлогын хэрэгжилтийн амин сүнс нь иргэдийн оролцоог хангах байсан хийгээд өнөөг хүртэл сонгодог биелэл олоогүй л байна. Иргэн бүрийн бодит оролцоо, хариуцлага чухал байсаар байна.

✍️ 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганы үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгууд-2030” хөтөлбөрийг баталж, улмаар жилийн дараа Монгол улс Тогтвортой хөгжлийнхөө үзэл баримтлалыг баталсан байдаг. Энэхүү үзэл баримтлалын үр дүнд манай улс экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, байгаль орчны багц үзүүлэлтүүд нь иргэндээ ээлтэй болохыг судлаачид өгүүлсэн байдаг.

✍️ Харин, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого(Алсын хараа-2050)-д ногоон хөгжлийн тухай бүлэг зорилтуудыг тодорхойлсон юм. Миний уншигчтайгаа ярилцдаг чандмань эрдэнэ болсон усны тухай #ҮНЭТ_БАЯЛАГ_УС гэсэн бие даасан зорилтоо усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөл бүрдүүлнэ гэж тодорхойлсон байдаг.

✍️ Цэвэр усны үнэлэмжийг нэмэгдүүлэх, хамгаалах, усны нөөц хуримтлуулах нь гадагшаа урсгалтай гол мөрөнтэй манай улсын хамгийн түрүүнд хийх ажил аж. Манайхан “үнэгүй юманд нугасгүй” гэж ёж үг шидэлцдэг. “Хар ус харамлаад ч” гэж түншдэг. Ус үнэт баялаг атлаа үнэгүй, гамгүй байгаад эрдэмтэд анхаарч, усны нөөцийн шаталсан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлж, усны хэрэглээг төлбөртэй, хэмнэлттэй, дахин ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна.

✍️ Манай нэг соёл түгээгч “урсгал усанд бузар байхгүй” хэмээдгийг буруутгасан нь юутай үнэн. Усны бохирдол нь эрүүл ахуйн хор уршгаас усны хомсдолыг үүсгэдэг, эко системийг устгадаг тухай байнга л бодмоор санагдах. Дээрх баримт бичигт усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахун дэглэмийг сайжруулахаар тусгасан нь сайшаалтай. Мэдээж энэ бүхий л бодлого төлөвлөлт нь орчин цагийн иргэндээ, эх дэлхийдээ ээлтэй менежмент, дэвшилтэт технологид суурилж буйд эргэлзэх зүйл алга.

✍️ Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж, ядуурлыг бууруулах хөгжлийн загвар #ногоон_хөгжлийг түүчээлж, #эх_дэлхийгээ_баясгацгаая!
Та бид соёл түгээгч билээ.

🖌 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ, АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ С.САНЧИР