“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” Ц.БАТГЭРЭЛ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Монгол улс 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-оо тодорхойлсон байдаг. Тус баримт бичигт “. . . Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомстол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна” гэж тодорхойлсон.

✍️ Тэгвэл ногоон хэв загварт шилжих хамгийн эхний алхам бол байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан хэрэглээ ба бидний хувьд дулаан, цахилгаан, ус, хоол, хувцсаа хэмнэхээс л эхлэх юм. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилж ирсэн.

✍️ Иймээс уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, байгаль орчинд ээлтэй, үр ашиг өндөртэй орчин үеийн технологиор үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжээд, тэрхүү шинэ технологи нь хүнийхээ сайн сайхны төлөө байж чадвал бид тогтвортой хөгжил рүү шилжих боломжтой юм.
Тогтвортой хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал.

✍️ Тухайлбал дэлгүүрт ороод бараа бүтээгдэхүүн сонгохдоо ногоон худалдан авалт хийх, хэрэглээгүй үедээ тог цахилгаан, усаа хэмнэх, орон байрныхаа дулаан алдагдлыг бууруулах, явган явах, дугуй унах зэрэг энгийн дадал хэвшлүүдийг мөрдлөг болгох, тансаг хэрэглээнээсээ татгалзах зэрэг нь бидний тогтвортой хөгжилд оруулж буй том хөрөнгө оруулалт юм.

✍️ Нөгөө талаар тогтвортой хөгжил нь нийтийн эрх ашгийг дээдэлсэн хөгжил юм. Ашиг тустай байх үзлийг үндэслэгч Жэрэми Бентам хамгийн олон хүнд аз жаргал авчирсан нийгмийг сайн нийгэм гэж тодорхойлсон байдаг. Орлогын түвшин доогуур байх үед орлогын нэмэгдэл болон аз жаргал 2 шугаман хамааралтай, Харин орлого өсөх тусам энэ хамаарал тодорхой бус болдог. Өөрөөр хэлбэл баячуудыг улам баяжуулснаар аз жаргалтай болохгүй харин ядуучуудаас дунджуудыг төрүүлэн, дундаж давхаргыг бэхжүүлэх нь хөгжилд маш чухал.

✍️ Хөгжил хүний сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө л байх ёстой. Хүний сайн сайхан амьдрахын эх сурвалж нь эрүүл бие, хангалттай орлого, нийгмийн сайн харилцаа юм. Хамгийн анхдагч хэрэгцээ нь цэвэр ус хэрэглэж, цэвэр агаараар амьсгалж, эрүүл хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, байгалийн сайханд амарч алжаалаа тайлах гэх мэт олон хүчин зүйлүүд шаардлагатай.

✍️ Өөрөөр хэлбэл бидний амьдралыг тэтгэх тогтолцоо бол байгаль орчин. Иймээс экосистемийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хүний амьдралыг тэтгэх гол хүчин зүйл. Ийм энгийн ойлголтоор бид байгаль орчны асуудал нь аливаа улс орны тогтвортой хөгжлийн тулгуур гэдгийг олон нийтэд хүргэх нь чухал юм.

🖌 Байгаль орчин, аялал жуулчлалын
газрын мэргэжилтэн, Докторант Ц.Батгэрэл