“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” Р.ДУЛАМСҮРЭН

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Монгол уламжлалт анагаах ухаанд хар зурхайн 5 махбодийн онол гэж байдаг. Энэ нь ертөнцийн бүх юмс хоорондоо харилцан шүтэлцээтэй гэдэг онол. Мод (элэг) шатаж гал (зүрх) үүснэ. Шатсан мод үнс буюу шороон махбодь (ходоод) болно. Шороо нягтраад төмөр (уушиг) болно. Төмөр хайлаад ус (бөөр) болж, ус модыг (элэг) тэтгэж ургуулна гэж үздэг.

✍️ Бидний 5 цул (элэг, зүрх, уушиг, дэлүү, бөөр) 6 сав (цөс, нарийн гэдэс, олгой, ходоод, давсаг, биеийн 3 хэсэг) эрхтнүүд 4 улиралтай улирал болгоноо даган үйл ажиллагаа нь сайжирч, суларч байдаг. Тухайлбал,
Хавар – элэг цөс
Зун – зүрх, нарийн гэдэс
Намар – уушиг, бүдүүн гэдэс
Өвөл – бөөр, давсаг

✍️ Улирал бүрийн 72 хоногт эдгээр нь дэлгэрч, үлдсэн 18 хоногт ходоод, дэлүү, нойр булчирхай дэлгэрдэг гэдэг ба үүнийгээ дагаад хооллолт өөр өөр байна гэсэн үг. Харин засварын ходоод дэлгэрдэг 18 хоногт аль болох ходоодоо эмчлэх аргуудыг хэрэглэж хооллох хэрэгтэй.

✍️ Тухайлбал, Зун зүрхний хийг арвидуулдаг байхуу цай, цагаан будаа, ямаа, тэмээний мах, унтахдаа уудаг тараг, хужиртай цай, усан үзэм, шийгуаг хязгаарлаж, намар махан хоолоо өдөрт нэг удаа шөл голдуу идэх нь чухал. Мөн өдөр өтгөн сүүтэй цай уухгүй байх нь дээр.

✍️ Өвөл цагаан будаа, унтахдаа уудаг тараг, ногоон цай, байцаа, тарвас, ямаа, тэмээний мах, гэдэс, цувдаа, хярамцагаа идэх нь өлзийтэй бол хаврын улиралд элэг, цөс, халуудуулдаг нарийн боов, өдөр уудаг өтгөн сүүтэй цай, исгэлэн ундаа, банштай цай, хонины махан хоол, шарсан төмс, халуун ногооотой хүнс, архи, пиво кофены хэрэглээгээ багасгаж толгой шийр, үхрийн махаа түлхүү идэх нь зохистой.

✍️ Европ ангиллаар хүний шинж чанарыг холерик, мелан холик, сангиваник, флематик гэдэгтэй адил уламжлалт анагаах ухаанд хүн хий, шар, бадгана, хурмал гэсэн хэв шинжид хуваагддаг. Үүнийг хувь хүний өвөрчлөл гэдэг. Өвөрчлөлийг тогтоож, өвөрчлөлөө мэдэх нь хувь хүнд маш чухал. Өвөрчлөлөө мэдэж болох шинжүүд байдаг. Үүнийг бичвэл нэлээд зүйл болох тул Та бүхэн өөрсдөө уншиж судлан заавал мэдэж аваарай.

✍️ Учир нь өвөрчлөлөөс шалтгаалж хооллолт өөр өөр байдаг тул гэргий хүн өдөр бүр гэр бүлийн гишүүдийнхээ өвөрчлөлд нийцүүлэн өөр өөр хоол хийх хэрэгцээ гардгийг мэдэх нь зүйн хэрэг юм.

✍️ Өнөөдрийн мэдээллээ ингээд дуусгая. Маргааш Та бүхэнд монголчуудын уламжлал болгон хэрэглэж заншсан зарим идээ ундаа нь эрүүл мэндэд хэрхэн ач тустай байсан талаар хэдэн зүйлийг хэлнэ.

✍️ “Уламжлал + Шинжлэх ухаан=Шинэ арга дэвшил” гэсэн энэ томьёог хүн бүхэн ойлгож хооллолтын соёлдоо нэвтрүүлэх нь чухал шүү гэж нэмж хэлье.