“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” Д.НЯМСҮРЭН

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Өнөөдөр би Та бүхэндээ хоол хүнсээ хэрхэн бэлтгэж хэрэглэх болон хүнсний бүтээгдэхүүн хоорондын зохицолын талаар мэдээлэл бэлтгэлээ.

✍️ Дэлхийн улс орнуудад хүн амынхаа өв соёл, уламжлалдаа тохируулан тэнцвэртэй хооллолтын зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Манай улсын хувьд Монгол хүний зөв хооллолтын гэр зөвлөмжийг 1997 оноос эхлэн ХСТ-өөс гаргаж одоог хүртэл боловсронгуй болгон сайжруулж амьдралд хэрэгжүүлэхийг зөвлөж иржээ.

✍️ Уг зөвлөмжид хүнсний бүтээгдэхүүнүүдийг

▪️.Үр тариа
▪️Мах махан бүтээгдэхүүн
▪️ Хүнсний ногоо, жимс жимсгэнэ
▪️Сүү цагаан идээ
▪️Тос гэсэн 5 бүлэгт хуваасан байна

✍️ Үр тарианы бүлгийн бүтээгдэхүүнийг сонгохдоо аль болох бүхэл үр, бор будаа мэтийн үйлдвэрийн боловсруулалт бага хийгдсэн хүнсийг сонговол ислэг болон бусад эрдэс бодисын агууламж өндөр байна. Мах махан бүтээгдэхүүн нь мэдээж уургийн эх үүсвэр бөгөөд өдөрт хэрэглэх уургийн 50%-г мах махан бүтээгдэхүүнээс авдаг.

✍️ Харин жимс хүнсний ногоо, сүү цагаан идээ нь амин дэм, шимт бодисыг ихээр агуулдаг тул халдварын бус өвчлөлөөс сэргийлдэг. Сүү цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэйгөөс гадна исэг бүтээгдэхүүнд ашигтай бактерууд агуулагдаж хүний ходоодны ашигтай бактерийг тэнцвэржүүлэн дархлааг хэвийн байлгана.

✍️ Тосны бүлэгт ханаагүй тосон хүчил агуулсан оливын болон загасны тос тохируулж хэрэглэх ба амьтны гаралтай тос орно. Дээрх бүлгийн хүнсүүд бүгд тохируулж хэрэглэх бүтээгдэхүүн. Харин хязгаартай хэрэглэх хүнсэнд үйлдвэрлэлийн өндөр боловсруулалт хийсэн шоколад, чихэр, чипс, зайрмаг хийжүүлсэн ундаа, их тосонд шарсан түргэн хоолнууд орно. Эдгээр нь шимт бодисын агууламж маш багатай, өндөр илчлэгтэй байдаг учраас хүний биед шаардлаггүй илчлэг хуримтлуулж хүний биед сөрөг нөлөөг үзүүлдэг учраас маш бага хэрэглэх нь зүйтэй.

✍️ Өглөөний хоолонд нүүрс-ус ихтэй хоол хэрэглэхэд цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэж хүрээлэн буй орчны таагүй нөлөөнд бие махбодийн эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Харин үдийн хоолонд уурагтай хүнд хоол идэж, өглөө , их үд, оройд хөнгөн хоол буюу зууш идвэл эрүүл мэндэд тустай.

✍️ Нэг удаа идэх хоолоо зөв зохицуулан хэрэглэхийн тулд аль бүлгийн хүнсэнд ямар тэжээлийн бодис илүү агуулагддагыг сайн мэдэх нь чухал. Уурагт хүнсэнд бүх төрлийн махан бүтээгдэхүүн , сүү цагаан идээ, өндөг, мөөг, ихэнх самар, наранцэцгийн үр, шош, вандуй , шар буурцаг, амуу тариа, хаш орно.Тослог хүнсэнд тарган мах, цагаан, шар тос, өөхөн тос, дотор өөх, чөмөгний тос, ихэнх самар ,маргарин, цардууллаг хүнсэнд будаа, гурил, шар буурцгаас бусад хатаасан шош, хатаасан вандуй ,төмс , хулуу, газрын самар , хурган гуа ,туулайн бөөр жимс орно.

✍️ Амттан хүнсэнд шар, цагаан элсэн чихэр, сүүний сахар, мөсөн чихэр, жимсний чанамал ,цаастай чихрүүд, зефир , пастила ,шоколад , зөгийн бал ,чихэрлэг сиропууд орно. Цардуулгүй ногоонд төмс , хурган гуа, хулуунаас бусад хүнсний ногоо, бага цардуултай ногоонд цэцэгт байцаа, шар лууван, хүрэн манжин, шар манжин, нүүрс устай хүнсэнд цардууллаг хүнс , сахар, исгэлэн хүнсэнд тараг , айраг, аарц, анар, нимбэг, исгэлэн жүрж, исгэлэн усан үзэм, исгэлэн алим, исгэлэн чавга, даршилсан ногоо, улаан лооль, хан боргоцой, цангис зэрэг орно.

✍️ Дээрхи бүх зүйлийг харгалзан өдөрт идэх хоолны цэсээ гаргах нь зохистой бөгөөд хүнсний хоорондын зохицоог ч харгалзах нь зүйтэй. Тухайлбал уурагт хүнсийг тослог хүнстэй хольж идэхгүй, цардууллаг хүнсийг чихэртэй, амтлаг хүнстэй холихгүй, шош вандуйг уурагт хүнс болон цардууллаг хүнстэй холихгүй зөвхөн ногоон ногоотой хослуулах гэх мэт.

✍️ Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдхүүний чанарыг алдагдуулахгүй хүний биед хамгийн тохиромжтой нөлөө үзүүлэх бэлтгэх арга нь чанах, жигнэх арга учраас энэ аргаар хүнсээ боловсруулж хоол болгон хэрэглэх нь зүйтэй.