Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн 8 дугаар сарын аяны “ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэн хувь нэмрээ оруулж буйдаа талархалтай байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Би та бүхэндээ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эрүүл бус хоолны тухай тодруулбал хэтрүүлэн хэрэглэвэл хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй тохируулан хэрэглэх хүнсний талаар мэдээлэл хүргэе. Ер нь хүнс бол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад ач холбогдол нь оршдог гэдэг. Тэгвэл бидний өдөр тутмын хоол эрүүл байх нь чухал.
“JUNK” буюу эрүүл бус хоол гэдэг нь чихэр, давс, тос ихтэй хоолыг хэлдэг. Ийм хоолны хэрэглээ ихэссэнээр таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, даралт ихсэх, хорт хавдар, нас баралт ихэссэн гэдгийг судалгаанууд харуулсаар байна.
Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ
Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах хэрэгтэй. Сахарын хоногийн хэрэглээ 25-30 гр байдаг.
Чихэр ихдүүлэхийн хор хөнөөл
• Халдварын бус өвчлөлийг ихэсгэнэ
• Сэтгэхүйн өвчин ихсэхэд нөлөөлнө
• Дархлаа сулруулна
• Жин нэмнэ
• Шүд цоорно
• Хүүхдийг диатез, экземтэй болгоно
• Элэг өөхөлнө
• Шимт бодисын шингэцийг бууруулна
• Эрдсийн солилцоог алдагдуулна
Давсны хэрэглээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт 5 г ба түүнээс бага давс хэрэглэхийг зөвлөдөг.
Давс их хэрэглэсний хор хөнөөл
• Халдварын бус өвчний эрсдлийг нэмэгдүүлнэ
• Ходоодны хорт хавдрын тохиолдлыг ихэсгэдэг
• Яс сийрэгжинэ
• Таргалалтыг ихэсгэнэ
Өөх тосны хэрэглээ
Транс тос, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, ханасан тосны хэрэглээг багасгах хэрэгтэй. Хүн хоногт дундажаар 69г тос хэрэглэх хэрэгтэй. Үүний 28 г буюу 40% амьтны гаралтай тосоор хангана. Транс тос нь биологийн идэвхи муутай, бие мах бодид илч өгөхөөс өөр ашиггүй бөгөөд ургамлын тосон дээр устөрөгч нэмэн хатууруулах химийн урвалд оруулж үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм.
Өөх тосны хэрэглээ ихэссэний хор хөнөөл
• Цус хатуурах
• Зүрх судасны өвчин үүсгэх
• Тархинд цус харвах
• Дархлаа муутгана
• Таргалалт ихэсгэнэ
• Хөхний хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ
Иймд бидний өдөр тутмын хоол хүнсэнд ордог дээрх 3 төрлийн хүнсний талаар хүн бүхэн мэдэж, бас тохируулан хэрэглэх ёстой юм.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООЛ СУДЛАЛЫН АЛБАНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН М.ДАВААСҮРЭН