“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Хүнс, хоол үйлдвэрлэгчдийн эрхэм зорилго бол эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр амт чанар төгс зохицсон хүнс, хоол, ундааг үйлдвэрлэх явдал. Энэ ч утгаар үйлдвэрлэгчид аль болох өөрийн оронд тариалсан, зохих нөхцөлд зөв хадгалсан, элдэв төрлийн химийн бордоогүй төмс, хүнсний ногоо, үр тариа, байгалийн жимс, жимсгэнэ болон тарилга туулга хэрэглээгүй малын мах, сүүг үйлдвэрлэлдээ хэрэглэж амин дэм, шимт чанарыг нь алдагдуулахгүй бэлтгэн нийлүүлэх нь чухал байдаг.

✍️ Үйлдвэрлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт дотоод хяналтыг хэрэгжүүлэх, үндсэн болон туслах түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох бүртгэлийг хөтлөх, үйлдвэрлэлд чанар эрүүл ахуйн шаардлага хангасан гарал үүсэл тодорхой түүхий эд материал хэрэглэх, бүтээгдэхүүний буцаалтын болон татан авалтын заавартай, үйлдвэрлэлд мэргэшсэн эрүүл хүний нөөцтэй, ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд бүрэн хамруулж хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургах ,үйлдвэрлэлийн эрүүл ахуй зохистой дадлыг нэвтрүүлж, ISO,GMP,GNP,HACCP зэрэг тогтолцооны аль нэгийг бүлдүүлсэн байх, ялангуяа бэлэн бүтээгдэхүүний шошгоор хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлэх, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12-р зүйлд заасны дагуу хаяг шошгонд хүнсний мэдээллийг бүрэн , үнэн зөв тусгах үүрэгтэй байдаг.

✍️ Гэтэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ стандартын дагуу мэдээллээ бүрэн бичдэггүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэх орц норм, технологоо мөрдөхгүй байх нийтлэг дутагдал байсаар л байна. Тухайлбал, Өмнөх мэдээлэл дээр транс тос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаа тухай цухас хөндөж байсан. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өртөг багатай, удаан хадгалах боломжтой энэ тосыг замбараагүй хэрэглэж байгаа явдалд хамжаарга үнэхээр хэрэгтэй байна.

✍️ Аливаа бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлд транс тос орсон эсэх буюу trans fat,hydrogenated oil гэхчилэн тодорхой нэршил, нарийн орц хэмжээг бичээгүй байх нь элбэг. Зөвхөн ургамлын тос гэж бичээд орхисон байвал транс тос орсон байх магадлал өндөр. Мөн сахар, давсны хэмжээ ч тодорхой бус байх нь элбэг тохиолддогийг нуух юун.

✍️ Мөн шошгон дээрх чухал тэмдэглэгээний бас нэг гол үзүүлэлт болох хүнсний нэмэлтүүдийг Е индексээр тэмдэглэдэг бөгөөд тэдгээрийг хэрэглэгчид хэрхэн таньж болохыг дурдая. Е 100-199 будагч бодис ,Е200-299 нөөшлөгч бодис, Е 300-399 үл исэлдүүлэгч бодис, Е 400-999 тогтворжуулагч бодис ,Е500-999 РН тохируулагч бодис, Е 600-699 амт үнэр сайжруулагч бодис хэрэглэсэн гэх мэт тэмдэглэгээ юм.

✍️ Гэтэл энэ тэмдэглэгээг үнэн зөв хийж буй үйлдвэрлэгчид бас ховор л байдаг. Иймд үйлдвэрлэгчид хамгийн чухал мэдээлэл болох бүтээгдэхүүний шошгоо тодорхой зөв хийх нь хүн ардынхаа эрүүл мэндэд оруулж буй том хувь нэмэр гэдгийг анхаарч заавал стандартын дагуу бүх мэдээллийг үнэн зөв оруулах, үүнийг нь зөв эсэхэд тухайн мэргэжлийн байгууллага нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж байх нь эрүүл хүнс үйлдвэрлэх, хэрэглэхэд нэн тулгамдаж буй асуудал юм.

✍️ Аливаа байгалийн гаралтай хүнс бол задарч байх ёстой. Сүү гашилж, мах ялзраад муудах гэх мэт. Ямарваа хүнс муудахгүй, гашлахгүй байна гэдэг аюултай ямар нэгэн хугацаа уртасгагч бодис хэрэглэсэн байх магадлал өндөр. Агаарын микроб муутгаж дийлэхгүй байхад хүний ходоодны шүүс түүнийг задалж дийлэхгүй нь ойлгомжтой.

✍️ Иймд иргэд Та бүхэн хоол, хүнс үйлдвэрлэлийн мэдлэгтэй байж хяналт, оролцоогоо нэмэгдүүлж, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж цаашид орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжсэн тодруулбал өдөр тутмынхаа хүнсэнд хугацаа уртасгагчгүй бүтээгдэхүүн хэрэглэх арга замыг эрэлхийлж бүтээлч байдлаар хүнс үйлдвэрлэлийн бодлого үйл ажиллагаанд нөлөөлөл хийгээсэй гэж хүсч байна.

✍️ Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн, хамгаалсан, хариуцлагатай арга технологиор үйлдвэрлэлээ эрхлэх нь үйлдвэрлэгч бидний эрхэм үүрэг, дээдийн дээд ёс зүй мөн тул үйлдвэрлэлийнхээ бүх шатанд хариуцлагатай, ёс зүйтэй байхыг бүх шатны хүнс үйлдвэрлэгч нартаа уриалж байна.