“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

✍️ Соёлыг түгээе” төслийн “Идээ ундаагаа зөвтгөхүй” сэдэвт найман сарын соёл түгээх ажил маань шувтарч байгаа ч энэ асуудалд урт хугацаанд, бүх түвшинд, далайцтай ажиллахыг сануулж хоцров. Энэ сард бидний амтархан, хэтрүүлэн, тасралтгүй хэрэглэж буй хоол, хүнс та бид, үр хойчийн эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн талаар айн, сэтгэл зовнин, гайхан, эргэлзэн дахин дахин уншиж, судлаачдын түвшинд гайхалтай мэдээлэл бэлтгэн ажилласан соёл түгээгч, зочиддоо талархан өнгөрөөлөө.
Дахин талархая, багийн ахлагч, соёл түгээгчид, зочиддоо🙏

✍️ Төрийн аливаа бодлого иргэндээ ээлтэй байхыг, эцэг эхийн чин санаа үр хүүхэд, өрөөл биенийхээ түвшин жаргалыг л чухалчилдаг. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” баримт бичигт хүнд ээлтэй амьдрах орчин бүрдүүлэх бүлэг зорилтыг тусгасан байдаг бөгөөд сэдэвтэй шууд холбогдох зорилт, үр дүнг танилцуулахаар бэлтгэв.

✍️ “Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж, баталгаат хүнсээр хангана” гэсэн зорилтын хүрээнд:
Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх,
Инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих аюулгүй, тэжээллэг хэрэгцээг хүнсээр хангах,
Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, баталгаат хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой тогтвортой систем бий болгон органик, баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй болон эрүүл хүнсний хэрэглээтэй болгох,
Монгол брэндийн эко хүнс экспортлох нөхцөлийг сайжруулж, хүнсний боловсруулах салбарын хөгжлөөр тэргүүлэх багц арга хэмжээг #эрүүл баталгаат орчин бий болгох, #амьдралын таатай орчин бий болгох, #амьдралын хэрэгцээ хангагдсан орчин бүрдүүлэх гэсэн үе шатуудаар зохион байгуулахаар боловсруулжээ.

✍️ Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, монгол хүний хөгжлийг дэмжих ажлууд ч хоол, хүнсний аюулгүй байдалтай уялдан хэрэгжих байх гэж бодож сууна. Өнгөрөгч 7 сард хэрэгжүүлсэн Байгаль дэлхийгээ баясгахуй төслийн хүрээнд хөндөгдсөн олон асуудлууд ч цогцоороо #чухалзорилт болж тусгагдсан байна, аштай юу даа.

✍️ Илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварынхаа бодлогоор хязгаарлаж, хүнсний аюулгүй байдлынхаа эрх зүйн орчинг бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал байсаар. ✍ Импортын хүнсний бүтээгдэхүүн ноёлсон манайх шиг улс хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх, хяналтын лаборатори байгуулж бүртгэл хяналтаа чангатгах, хүнсний үйлдвэрүүддээ аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн болон хүнсний хэлхээний хяналтын тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж буй нь баярлууштай.

✍️ Манай нутгийн бүсгүйчүүд өрхийн хүнсний баталгаат байдал алдагдах аюулаас иргэдээ хамгаалах, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” аяныг хошуучлан ажиллахдаа таатай байх болно