“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” С.УНДРАХ

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Идээ ундаа бол хүний амьд байх анхдагч хэрэгцээ бөгөөд аливаа улс үндэстний аюулгүй байдлын цөм хэсэг тул хоол хүнсээ сонгох, хадгалах, хэрэглэхдээ бид хэрхэх тухай, цаашлаад уламжлалт хоол хүнсний соёл, хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, амин чанар, харилцан зохицох, үл зохицох, тохируулах хэрэглэх, хязгаартай хэрэглэх идээ ундаа зэргийг онцолж “ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХ”-д хүн бүхэн суралцах ёстойг уриалж бүтэн сарын турш Та бүхэнтэйгээ хамт мэдлэгийн аяныг түүчээлсэндээ “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн багийнхан бид сэтгэл өндөр байна.

✍️ Бид “ЧУХАЛ СЭДЭВ” хөнджээ. Бидний биед үүсч байгаа олон төрлийн өвчний 90 орчим хувь нь буруу хооллолтоос үүдэлтэйг хоол судлаач эмч, эрдэмтэд аль эрт тогтоосон, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр жилд шинээр 15-16 мянган хүн өвчилж, 500-600 хорт хавдар шинээр нэмэгдэж, үүний дотор элэг, ходоодны хавдар өвчлөл, нас баралтыг тэргүүлж, насны хувьд 25-49 насны хүмүүст илүүтэй тохиолдож байна, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, хуванцар савны хэрэглээ зэрэг нь хорт хавдрын нэг хүчин зүйл . . . гэсэн хүнсний аюулгүй байдлын талаарх сэтгэл сэрдхийм мэдээллүүдийг хойно хойноос нь цувруулан бичин суухдаа бид “ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ”-н тухайх асуудлыг ингээд дурдаад орхиж яавч болохгүй хэмээж дараагийн ажлаа төлөвлөн сууна.

✍️ Тэгвэл дараагийн ажил юу байх вэ? Ямартай ч “Ерөөс би хоол хүнсний талаар мэдлэгтэй болъё, хооллолтын дадал хэвшлээ өөрчлөе” гэсэн амин үзлээ халж нийгмийн тулгамдсан асуудал болсон “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-ын тухай асуудлыг олон нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх, ингэхдээ зохион байгуулалтын болон нөлөөллийн зөв тогтолцоог бий болгож идээ ундаагаа зөвтгөсөн айл өрхийн тоо бодитоор өссөн байх үр дүнг төлөвлөе гэсэн шийдэлд хүрсэнээ Та бүхэнд дуулгая.

✍️ Гэхдээ энэхүү ажилд мэдээж иргэдийн идэвхтэй оролцоо, мэргэжлийн байгууллагууд болон төр засгийн дэмжлэг, хамтын ажиллагаа хамгийн чухал. Солонгос орны хөгжилд түлхэц болсон “Шинэ тосгон хөдөлгөөн”-ний нэг үзэл санаа нь “Өөрөө хийж бүтээх үзэл нь хязгаарыг даван туулдаг” гэсэн зарчим дээр төвлөрч “Өөрийнх нь сайн муу амьдрах нь өөрөөс нь хамаарах, өөрийнх нь хариуцлага” гэсэн эзэн төвтэй үзэл байсан гэдэг. Тэгвэл бид энэхүү “ЭЗЭН ТӨВ”-тэй үзэл санааг нөлөөллийн үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон хэрэгжүүлж болох юм.

✍️ Амьд биеийн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай 60 гаруй төрлийн шимт бодисыг агуулсан цор ганц хүнс болох сүү, төгс тэжээллэг уураг, үл орлогдох амин хүчил, дээд молекулт тосны хүчил агуулсан мах, бие махбодийн хүчил тэнцэвэрийг хэвийн шүтэлцээтэй байлгах үүргийг гүйцэтгэдэг хүнсний ногооныхоо ашиг шим, амин чанарыг мэдсээр атал өдөр тутмын амьдралынхаа дадал хэвшил болгон зохист харьцаагаар хэрэглэхгүй байгаа нь бидний л асуудал.

✍️ Энэ мэт бидэнд дадал хэвшил болгох, шинэлэг санаа, сэдэл өгч олон түмнийхээ эрүүл байх, амьд явах эрхийн төлөө хүнсний аюулгүй байдлын асуудлаар бидэнтэй хамтран ажиллах, дуу хоолойгоо нэгтгэх олон хүмүүс байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Олон түмнээрээ хамтран нэгдэж орон нутгийнхаа хөгжлийг түүцээлэн манлайлцгаая