Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Эрдэм мэдлэгт шамдсан, ухаан билгээрээ гоёсон 9 сарын мэдлэг хуваалцах агшинд эргэн уулзаж буйдаа урамтай байна.
Монголчуудын ардын сурган хүмүүжүүлэх ухаан, нялхас залуусаа эрдэм соёлд хөтлөх арга эв нь гойд бахархам юм. Үглэж яншихаас илүү үлгэрлэн дагуулж, судрын ишлэл, сургааль үгээр чичилж биш чимэглэж, захирч биш заан, хүний ч номын ч номыг тэгшитгэн сургаж иржээ. Хүндлэл нь багш, ном хоёр байж
.
Эртнээс бид “Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог”, “Хэлэлцэж баршгүй оюун эрдэнэ, хэрэглэж ханашгүй түмэн хүсэлт далай, хэзээд урвашгүй сайныг өгөгч нөхөр, хэн ч эвдэшгүй ариун санааны цайз” хэмээн бичиг соёлд суралцахын үнэ цэнийг чухалчлан, хүн бүрийн билэг ухаанд, чадвар чансаанд нийцүүлэн сурах арга барил сонгодог байсан нь “Хүн бүр адилгүй, хүлэг бүхэн жороогүй” хэмээх зүйр үгээр илэрхийлэгдэнэ.
“Хэмжээлгүй үнэт эдлэл, хэнд ч хэрэгтэй эрдэм ном”-ыг “Амьдарч явахад багш болдог, амарч байхад зугаа болдог, ажиллаж байхад хүч болдог, аль ч цагт туслагч болдог” хэмээн хүндэтгэн, “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэж зүйрлэн, “Оролдлого сайт оройд нь” адилтан, эрдэм номд тасралтгүй шамдахыг цэцлэн сургадаг байжээ.
Эрдэм мэдлэгт сургахдаа сайн багшийг, сайхан номыг шүтэн “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” хэмээдэн, эв түнжинтэй, багш шавийн тангарагийг сахиулахаар “Эвт шаазгай буга барина, “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэж зүйрлэн сургадаг байсан нь боловсролын түүхэнд судлагдауун болон хөгжиж байгаа аж. Аман зохиолын судлаачид оньсого, таавар, зүйр цэцэн үг, хэл зүгшрүүлэх үгсийн өргөн дэлгэр утга агуулга, баялаг зохиомж, уран дүрслэлийг товойлгон гаргахын сацуу амьдралын хэв маяг, уламжлалт соёл, зан заншилтай нягт холбоотой хөгжүүлж ирсэнийг сайшаасан байна.
Иймийн тухайд бодит ертөнц, амьдрал ахуйн аливаа үзэгдлийг таниулж, эрдэмд сургахдаа зүйр цэцэн үг, оньсого тааврыг ашиглан, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга барилд дадуулж, хүүхэд хөгжүүлэх уламжлалт аргаа дэлгэрүүлэн хэвшүүлэх нь багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бидний үүрэг, оролцоо болоод байна.
#Олонд ашигтай хээ
#Оюуныг нээгдүүлэх хээ
#Түмэнд ашигтай хээ
#Төрийг мандуулах хээ болсон эрдэм ном, билиг ухаанаа хөгжүүлцгээе!