“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Монголчууд бид “Хүн ахтай, дээл захтай”, “Ах нь сургаж, дүү нь сонсдог” хэмээн дээд үе, ахмад настнаа хүндэтгэн, тэдний үгийг сонсож, үйлдлийг даган сурч, хүмүүждэг сайхан уламжлалтай хийгээд ахыгаа алд хүндэлж, дүүгээ дэлэм хүндлэх монгол ухаанаар “хүнийг хүн болгох”, “хүнээр хүн хийх” эрхэм үйлийг дэвжээж иржээ.

✍️ Гэтэл өнөөгийн нийгэмд бага залуусаа бид #одооны хүүхдүүд, #орчин цагийн хүүхдүүд, #шинэ үеийн хүүхдүүд, хэмээж, аливаад хандах хандлагыг нь сонжих болсон нь нууц биш. Харин тэдний эрдэм мэдлэгийг нь, мэдээлэл авах хурдыг нь бол сайшааж чаддаг. Өнөөдөр бүгдээрээ хэн нэгнийг буруутгах биш, нийгмийн хандлагыг талаар бодол юугаа хөөрөлдөе.

✍️ Юун түрүүнд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал-#дижиталжсан үеийн хүүхдүүдийн нийгэмшлийг ойлгох нь чухал. Хүүхдийн дуулгавартай зан, “зөөлөн чихэнд дуртай” уламжлалт хандлага хүүхдийн үзэл бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийг нь идэвхтэй оролцуулахыг чухалчлах хандлагаар солигдов. Харин, томчууд бид сайн #сонсогч болж суралцах хэрэгтэй юм.

✍️ Хүүхдүүддээ өндөр үнэтэй гар утас, эд эдлэл авч өгчөөд сайн хүн бол гэж #хариу нэхдэг хандлага байх юм. “Эдээр биеэ чимэхээр эрдэнээр биеэ чим” гэх сургаалийг санан, багачуулдаа зориулах эд баялгаа багасгаж, тэдэнд зориулах цагаа заваа ихэсгэх учиртай юм аа даа. Хүүхэдтэйгээ хамт ярилцаж, ном уншиж, тоглож, бүтээлцэж, хамтдаа асуудлыг шийдвэрлэж байх нь орчин цагийн томчуудын зөв хандлагын илрэл болоод байна. Тэднийхээ хүсэл мөрөөдөл, зорилго, санаа бодлыг нь сонсож, шийдвэр гаргахаа мартуузай.

✍️ Энэ цагийн залуусыг өөрсдийн хүмүүжиж байсан үетэйгээ бүү харьцуулаарай. #Одооны_хүүхдүүд гэж ирээд л бүү шүүмжлээрэй. Та бидний балчир насны нийгмийн хөгжил, өнөөгийн нийгмийн хөгжил ангид буйг мэдрэхэд илүүдэхгүй. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүйг санан залуусын зарим авир араншинг ойлгон, хүндэтгэхийг хичээх нь. “Хөгшин хонины насгүй хүн” хэмээн өөрт таацуулах гэж зүтгэхгүй хөгжлийн шинэ үеийг хүлээн зөвшөөрөхийг, хамт хөгжихийг хичээхийн тухайд санаагаа сийрүүлэв.

✍️ Манайхан санаа оноогоо, онолын мэдлэгээ, өөрт хуримтлуулсан туршлагаа хуваалцаарай.
#Та_бид_соёл_түгээгч_билээ