“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” А.ӨНӨДЭЛГЭР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ “Соёлыг түгээе” төслийн хүрээнд бие биеэсээ харилцан суралцаж буй эрхэм Та бүхэнтэйгээ Soft skill буюу Зөөлөн ур чадваруудын нэг Бүтээлч байх, Асуудлыг шийдвэрлэх чадваруудын талаар өнөөдөр бид ярилцах гэж байна. Автоматчилал, хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж буй өнөө үед ажил олгогч нар ажилтан сонгохдоо зөөлөн ур чадварыг чухалчилдаг болсон.

✍️ Linkedin-ий зан үйлийн өгөгдлийн судалгааны үр дүн ч хамгийн хэрэгтэй ур чадвараар Бүтээлч сэтгэлгээг нэрлэжээ. Хүмүүс бүтээлч сэтгэлгээг зөвхөн урлаг, загвар дизайнтай холбоотой гэж үзэх хандлага их байдаг. Гэтэл энэ бол бүхий л ажил амьдралд хэрэгтэй болдог, автоматчилагдсан техникээс гарах боломжгүй, зөвхөн хүний оюун ухаанаас гарах боломжтой “Асуудлыг цоо шинэ аргаар илүү оновчтой шийдэх гарцыг олох” чадвар юм байна. McKinsey компанийн судалгаа ч үүнийг баталж “2030 он гэхэд автоматжуулалтын улмаас компаниудад бүтээлч сэтгэлгээ маш их хэрэгтэй болно” гэжээ.

⁉️Ингэхэд Та бүтээлч сэтгэлгээтэй хүн мөн үү…?

✍️ Логик сэтгэлгээ нь дэс дараалалтай, уялдаа холбоотойгоор сэтгэхийг хэлдэг бол Бүтээлч сэтгэлгээ нь эсрэгээрээ онцгой сонин, магадгүй эмх замбараагүй сэтгэн, цоо шинэ гаргалгаа олохыг хэлдэг байх нь. Харин Problem solving буюу асуудал шийдвэрлэх ур чадвар гэдэг нь асуудлын учир шалтгааныг олж илрүүлэн, түүнийг хамгийн үр дүнтэйгээр шийдвэрлэх чадварыг хэлдэг.

✍️ Амьдралын үе шат бүрт хүн бүхэн өөрт тулгарсан асуудлаа оновчтойгоор шийдэж, хүссэн үр дүндээ хүрч чадаж байна уу гэдэг нь тухайн хүн энэ ур чадварыг хэр зэрэг эзэмшсэнтэй холбоотой. Асуудал шийдвэрлэх ур чадвар нь тусдаа ур чадвар боловч “Сонсож чаддаг байх, дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, бүтээлч байх, харилцаа холбоо тогтоох, найдвартай байх, шийдвэр гаргах, багаар ажиллах” зэрэг бусад ур чадваруудтай уялдаатай гэдгийг, үүнийгээ хэрхэн сайжруулж болох талаар Карьер хөгжлийн зөвлөгөө өгдөг олон эх сурвалжуудаас бид уншиж судлах, хэрэгжүүлж турших боломжтой байна. Орчуулгын эх сурвалж: https://www.indeed.com/…/resumes…/problem-solving-skills

✍️ Иймд өнөө цагт хүүхэд, залуус маань өөрийн сониуч байдал, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээгээ дэмжиж, асуудлыг танин мэдэх, бие даан шийдвэр гаргах чадварт суралцах нь зайлшгүй хэрэгтэй болжээ. Үүнд суралцахад Еврэй, Хятад, Япон, Орос ээжүүдийн бичсэн, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн уншигдаж буй дараах номоос дэлгэрүүлж уншихыг зөвлөе. Emotional Intelligence(монгол хэл дээр), Бие даасан хүүхэд буюу хэрхэн “Залхуу ээж” болох вэ, Еврэй хүмүүсийн боловсрол амжилтын нууц, Бие даасан хүүхэд Япон ээж, Бар ээж… гэх мэт.

✍️ Ижил төстэй, хэрэгжүүлж болохуйц олон олон шинэ санаа, туршлагыг бид бусдаас олж хардаг, мөн сайн номноос олж авдаг билээ. Энэ ч бас бидний Бүтээлч сэтгэлгээний илрэл болдог.

✍️ Өнөөдрийн ажил үйлсэд тань амжилт хүсье.
Та, Бид бүгд соёл түгээгчид билээ