“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” Д.ОЮУНЦЭЦЭГ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ “БИЛИГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аянд тун саяхан байгуулагдсан “Оюунлаг оньс” клубынхээ охид, бүсгүйчүүдийг төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна.

✍️ Бидний хэдэн бүсгүйчүүд клубээ байгуулж аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Ундрах эгчтэй уулзсан юм. Тэгээд ажил хэргийн уулзалтаа өндөрлөх үед зориг гарган “. . . Энэ 7 хоногийнхоо зочноор бидний төлөөллийг оролцуулж өгөөч? гэж хүсэхэд минь боломж олгож зочныхоо хойморт урьсанд “Соёлыг түгээе” төслийн багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд өнөөдөр энэ цагийн хөгжлийн түүчээ болж буй залуу хүний хувьд залуус бид өөрийн билиг оюунаа хэрхэн хөглөх ёстой талаар бодлоо хуваалцахаар энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

✍️ Асар хурдацтай, аалзны тор мэт сүлжилдсэн технологийн ертөнц, даяарчлалын эрин үед залуус бид юун түрүүн өөртөө эзэн байх, аливаад дасан зохицох, шинэ сорилтонд бэлэн байх, үе тэнгийнхэнээ үлгэрлэн манлайлах, үр хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлэх гээд маш олон ур чадварыг өөрт бий болгох шаардлагатай болж.

✍️ Бас бид хүүхдүүдтэйгээ зэрэгцэн суралцаж, хүүхэддээ ч, өөртөө ч дэлхийн боловсролыг хэрхэн олж авах талаар эрэлхийлэл хийж, англи хэл, ентреперенер сэтгэлгээ, технологийн боловсрол, бүтээлч хандлага гээд хувь хүнийхээ мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг чухалчлахгүй бол цаг үеийнхээ боол болох гээд байна.

✍️ Өнөөдөр хоёрхон настай балчир хүүхэд ухаалаг утсаар дэлхийтэй холбогдож, англи хэлээр хүүхэлдэйн кино үзэж, бага наснаасаа л өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, нээлттэй харилцаатай, бүтээлч сэтгэлгээтэй болж өсч байна. Иймд залуус бид өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, улс эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө өдөр бүр шинэ мэдлэг эрэлхийлж, өдөр бүр шинэ зүйлд суралцаж, сурсан мэдсэнээ амьдралынхаа дадал хэвшил, зүг чиг болгон хэрэгжүүлж билиг ухаанаа хөгжүүлэхүйг эрхэм зорилгоо болгох учиртай юм.

✍️ Залуус бид үрсийнхээ ирээдүйг чиглүүлэх хөтөч. БИД ҮРСИЙНХЭЭ сэтгэл дэхь цучлыг нь асааж чадвал ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ амьдралын галаа асааж чадна. Ингэж бодож бид өөрсдийн мэдлэг, ур чадвар, хандлагаа дүгнэн цэгнэж, сэтгэлдээ галтай, нүдэндээ цогтой хийморлог залуу насандаа өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэх нь чухал гэж бодном.

✍️ Монголын нийгмийн үеийн ангилалаар бидний үеийнхэн бол шилжилтийн үеийнхэн, Z үеийнхэний зүг чиг, альфа үеийнхэний итгэл найдварын гал нь юм. Иймд бид үргэлжид билиг ухаанаа хөгжүүлж, хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэж, улс эх орныхоо хөгжлийн залуур нь байх ёстой. Таны оршихуй бол Таны билиг ухаан тул өргөн мэдлэгтэй, өндөр ур чадвартай, зөв хандлагатай ЗАЛУУ ХҮН байхын төлөө урагшаа ЗАЛУУСАА.
Comments
Write a comment…