“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” Я.ГАНЗАЯА

Хуваалцах
Жиргэх

БИЛИГ ОЮУНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ

✍️ Амьдралын аливаа асуудалд зөв шийдвэр гаргах нь тухай хүний ухаанаас хамаардаг. Хүн бүрд төрөхөөс заяасан оюун ухаан янз бүр зарим нь сийрэг хурц ухаантай, зарим нь удаан мохоо ухаантай, зарим нь хэрсүү, зарим нь хөнгөн гээд..

✍️ Билиг оюуны талаар судар номонд тодорхой ухаан, түргэн ухаан, гүнзгий ухаан, номлох ухаан, мэтгэлцэх ухаан, туурвих ухаан, их ухаан гэсэн 7 төрлөөр ангилж бичжээ. Эдгээрээс тодорхой ухаан гэдэг нь юмсын учир холбогдол,зүйл тоо, нарийн хувь хэмжээг гүш өвсний үзүүр мэт холилдуулахгүй ялгаж чаддаг ухаан

✍️ Тэгвэл түргэн ухаан гэдэгт аливаа зүйлийг харсан төдийгөөр мэдээгүйгээ мэдэж чаддаг,буруугаа даруйд нь орхиж чаддаг,эргэлзээ төрсөн даруйд шийдвэрлэж чаддаг ухааныг хэлнэ.

✍️ Гүнзгий ухаан гэдэг нь аливаа зүйлд мухардахгүй алсаар харж чаддаг,юмсын цаад мөн чанарыг ухаардаг чадварыг багтааж бна. Иймд тухайн хүний ухаанаас хамааран амьдралд гарах шийдвэр,алдаа оноо нь өөр өөр байдаг. Жишээбэл: багадаа хичээлдээ сайн,хурдан ойлгодог байсан хүүхэд амьдрал дээр гараад шийдвэр гаргаж чадахгүй юм юмруу гүйсээр архи, тамхи алив муу юманд автаж замаа алдах нь байдаг. Хичээлдээ муу,ойлголт удаан байсан хүүхэд амьдрал дээр гараад шийдвэртэй нэг зүйлээ зүтгэж амжилтанд хүрэх ч байдаг.

✍️ Мөн зарим хүүхдүүд комьпютер, гар утсаар тоглож ухаан нь хөгжиж хурдан сэтгэж сурдаг ч амьдралыг тоглоом шигээ боддог юмуу асуудлыг хурдан хурдан амархан шийдэх гээд байдаг. Иймд хүмүүс бидний заримд нь гүнзгий ухаан дутагдаж, заримд нь түргэн ухаан дутагдаж байдаг. Хүн хурдан морь унасан ч морио хааш нь залж ,хаана хүрэх нь эзнээс шалтгаална гэдэг шиг өндөр мэдлэг боловсрол олсон ч түүнийгээ юунд хүргэх нь эзэн хүний оюун ухаанаас шалтгаална.

✍️ Бас нэгэн зүйл бол юмсын цаад мөн чанарыг эргэцүүлэн бодох гүнзгий ухааныг эзэмших чадвар юм. Энэ нь юмсын наад талын харагдах хэлбэр,цаад талын орших ёс хоёрыг ялгаж ойлгож сурна гэсэн үг. Бид нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байгаа зүйлсийг тэр чигээр нь хүлээн авч түүндээ суурилж уур, шунал, атаархал зэрэг муу сэтгэлд автдаг. Үнэн хэрэг дээрээ ухаанаар ажиглавал уурлах, шунах зүйл байдаггүй. Ихэнхийн өөрөө хийсвэрээр бий болгосон байдаг. Юмс бүгдийг билэг оюунаар нарийвчлан ажиглавал цааш хуваагдсаар эцэст нь тодорхойгүй болдог. Олон хуваагдахуунаас бүтсэн тул юмсын өөрийн цаад чанар гэж байдаггүй.

✍️ Энэхүү үзлийг бурханы шашины гүн ухаан гэх ба хүний билиг ухааныг хөгжүүлэх гол арга болно. Энгийн байдлаар ойлгоход бид дэлгүүрээс эд зүйлс худалдаж авахдаа гадна талын баглаа боодлын өнгө үзэмжээс илүүтэйгээр доторх чанар чансааг харах хэрэгтэй шиг юмсын цаад талын мөн чанарыг ажигласан билгүүн ухааныг хөгжүүлэх чухал хэрэгтэй. Ухааныг хөгжүүлэхэд Манзушир бурханд залбирч тарнийн тоолох зан үйл бий.