“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” Ж.ПҮРЭВСҮРЭН

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ “БИЛИГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аяны 4 дэхь 7 хоногийн мэдээлэл эхэлж байна. Энэ 7 хоногт боловсрол, боловсролын чиг хандлаг, хөгжлийн асуудлаар товч ярилцах болно.

✍️Бид өөрчлөлт, шинэчлэлийн эрин зуунд амьдарч байгаа гэдгээ улам бүр мэдэрч, гайхширч, хүлээн зөвшөөрч, тууштай эвлэрч ч чадахгүй байгаа энэ цаг үед шинэчлэл, өөрчлөлттэй хөл нийлүүлж чадсан нь цойлон урагшилж, чадаагүй нь бараа сураггүй хоцорч үлдэх болохнээ. Хоцорч, гээгдэхгүй байх үүднээс улс орон бүр боловсролын чанар, шинэчлэлд анхаарал хандуулж байна.

✍️ “Боловсролын чанар”-аас улс орны хөгжил шууд хамаарна. Иймээс эрдэмтэн судлаачид боловсролын чанарыг сайжруулах асуудлаар маш хүчтэй ярьж, тайлбарласаар…Нөгөө талаас энэ зорилгод нийцэхийн тулд юуны өмнө “Боловсрол гэж юу вэ?”, “Боловсролын системийн зорилго юу байх вэ?” гэсэн асуултуудад шинэ хариулт олох шаардлагатай юм.

✍️Аж үйлдвэрийн хувьсгал ид өрнөж байсан 18-19-р зуунд уншиж, бичих буюу бичиг үсэгт тайлагдах нь нийгмийн шүдний өвчин болж байсан бол 21-р зуунд ялангуяа, цар тахлын дараа

✍️ “Шинжлэх ухааны бичиг үсэгт тайлагдах” нь амьдрал, үхлийг шийдэх чухал чадвар болж хувираад байна.
Тэгвэл боловсрол гэдэг бол чухамдаа “өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицохуйн” тухай асуудал юм. Үүнтэй холбоотойгоор боловсролын системийн зорилго цоо шинээр тавигдсан.Тодруулбал, боловсролын чанар, сурч буй зүйл нь амьдралын хэрэгцээг хэр хангаж байгаа, хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид чухамдаа юу сурч байна гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болсон.

✍️ Бүх зүйлд сургана гэдэг ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ-ын зорилго биш, харин бутны бүх навчийг танин мэдэх биш, зөвхөн гарт атгагдсан цөөн навч лугаа үндсэн, гол мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг ашиглан амьдралд тохиолдох түмэн бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай болгох явдал юм.

✍️ Эдийн засаг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах ухаан байдаг бол БОЛОВСРОЛ нь суурь үндсэн чадваруудаар боловсролын хязгааргүй хэрэгцээг хангах ухаан байх ажээ. Хөгжингүй орнуудад үүнийг “21-р зууны чадварууд” гэсэн ойлголтоор томъёолж байна.

✍️ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “Ирээдүйн боловсрол ба ур чадвар 2030” төсөлд 21-р зууны ур чадваруудыг дурдахдаа шинжлэх ухааны мэдлэгийг суурь эрдэмд тооцон оруулж өгсөн. Харин энэ зууны ур чадварт багтсан 16 эрдмийг манай зочин доктор/Ph.D/ Н.Нямдорж өмнөх 7 хоногт мэдээлэлдээ багтаасан байгаа нь боловсролын салбарынханы анхаарлын төвд байх гол санаа хэрэгжүүлэхэд бие, сэтгэлээ бэлдэх асуудал болсоныг онцолж байна.

✍️ “Монгол улсад олгож буй боловсрол дэлхийд хаана явж байна вэ” гэдгээ харах үүн дээр үндэслээд дараа дараагийн бодлого хэрэгжилтдээ анхаарах том боломжийг олж авах үүднээс 2021 оноос олон улсын PISA шалгалтад хамрагдах бэлтгэл ажил хийгдэж байна.

✍️Мөн хиймэл оюун ухаан, ухаалаг технологи эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрч эхэлснээр технологийн 4-р хувьсгал улам эрчимжиж мэдлэгийг багш нь сурагч, оюутанд заах аргаар биш “Багшлахаас суралцахуйд” шилжих арга зүйгээр олгодог болж өөрчлөгдөж байгааг онцолж, уншиж судалсан мэдээллээ хуваалцахыг санал болгож байна.