Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөдөр миний бие ерөнхий боловсролын бага, дунд, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээнд хүүхдэд олгогдож буй мэдлэг, ур чадварын талаар Та бүхэнтэйгээ бодлоо хуваалцахаар бэлтгэлээ.
Боловсролын тухай хуулиар боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилдаг.
Тэгвэл Бага , дунд боловсролын хуулинд бага, суурь, бүрэн дунд болосролын зорилгыг “Бага боловсролын зорилго нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино” хэмээсэн байдаг.
Мөн боловсролын салбарын алсын харааг тодорхойлсон баримт бичиг бол Инчоны тунхаглал “Боловсрол-2030” юм. Тус хөтөлбөрт “Хүн бүр мэдлэгийн бат суурьтай, бүтээлч олон асуудалд шүүмжлэлтэй хандах, хамтран ажиллах чадвартай, итгэлтэй, урам зоригтой суралцах хүсэл тэмүүлэлтэй болгон төлөвшүүлэхийг дэмжинэ” хэмээн өнөөгийн нийгмийн хөгжлийн өргөн цар хүрээнд нийцсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Энэхүү эрх зүйн баримт бичгүүдээс харахад бид технологид хөтлөгдсөн энэ цаг үед дэлхийд ажиллах хүнийг бүх талаар хөгжүүлэх болоод байна. Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногт бидний ярьсан нөгөө л зөөлөн ур чадварын тухай асуудал нэн чухал гэдгийг ч боловсролын алсын хараа хөтөлбөрт онцолжээ.
Тэгэхээр багш нар бидний хувьд хүүхдэд зөвхөн академик боловсрол, мэдлэгийг олгохоос гадна хүүхдийн зан чанар, сэтгэлзүйд гардаг эерэг ба сөрөг өөрчлөлт, хэрэгцээ, сонирхол, үзэл хандлага зэргийг нь нарийн ялган мэдэж, түүндээ түшиглэн сургах, хүмүүжүүлэх ёстой болж байна.
“Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг сургааль үгийг санаж өөрийн хүүхдийг бусдын хүүхэдтэй адилтган ямар ч хамаагүй дугуйлан секцэд хамруулдаг дутагдал эцэг эхчүүдийн дунд байсаар байгааг бид бас анзаарах ёстой. Эцэг эхчүүдийн энэхүү хандлага нь хүүхдийн бие даан бүтээлчээр суралцах боломжийг нь хязгаарладаг төдийгүй шийдвэр гаргах, амьдрах ухаанд суралцахад нь ч сөрөг нөлөөтэй байж ч мэдэхээр байна.