“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” ЗОЧИН С.БААСАНБАТ

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍️ Юуны өмнө өврийн сайхан хангайн гайхамшигтай ажилсаг, хүчирхэг , үзэсгэлэнт бүсгүйчүүдийнхээ түмэн амар амгаланг айлтгая!
✍️ Хүн бүр өөр өөр, өвөрмөц онцлог, давтагдашгүй амьдралтай, өөрийнхөө сонгодог зохиолын гол баатар болохоор яаж бодох, яаж амьдрахыг зааж загварчилах эрх хэнд ч байхгүй бас боломжгүй билээ. Хэдий тийм боловч цаас нимгэн ч чичихээс нааш цоордоггүйтэй адил дараах чимх мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцья даа . Өөр өөрийнхөөрөө болгооно биз дээ хөөрхөнүүд минь!

✍️ Өөртөө итгэлтэй эмэгтэй 10 шинж
♦️Өөрийнхөө өвөрмөц наад зах нь 2-3 авьяас билгээ танин мэдсэн бол
♦️Өөрийн авьяас, сонирхол, зах зээлд нийцсэн мэргэжлээ оновчтой сонгосон бол
♦️Өөрийнхөө дуртай, хийх ёстой ажлаа хийж байгаа бол
♦️ Өөрийнхөө ажил мэргэжлийн байх ёстой газраа эзлэн ажиллаж байгаа бол
♦️Өөртөө тохирсон ханиа сонгоод өдөр бүр зүрх сэтгэлээ цэнэглэдэг, бас түүнийгээ цэнэглэдэг, харилцан ойлголцож, хамтдаа асуудлаа шийдвэрлэж чаддаг бол
♦️Өөрийгөө хайрлаж, өөртэйгээ найзалдаг, өөрийгөө үргэлж эерэг давуу талаа өнгөлдөг бол
♦️Өөрийнхөө юу хүсэж мөрөөддөг, юуг хамгийн сайн чаддагаа мэддэг бол?
♦️Өөрт тохиолдсон бэрхшээлийг сорилт, түүнийгээ даван туулах гарцыг үргэлж хайж олж чаддаг бол ?
♦️Өөртөө бодох, гуниглах, уйлах, эрхлүүлэх, эмчлэх, арчлах боломж олгож, өөрийгөө хүндэлдэг, өөрт нь санаснаас олон хүн хайрлаж, итгэдгийг мэддэг бол?
♦️Өөрийнхөө амьдралын бүтэлгүйтэл, сул дорой, эмзэгхэн байдлаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө уучилж, өршөөж, түүнийг ээ даван туулах, дасан зохицох эрчим хүчээ нөхөн сэргээж чаддаг бол

👱‍ ТА ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, СЭТГЭЛ БҮТЭН, ИТГЭЛ ТӨГС ЭМЭГТЭЙ ЮМ.

✍️ Өөртөө итгэлгүй, өөрийгөө хүндэлдэггүй 7 дорд шинж ️
♦️Үргэлж өнгөрсөн амьдралдаа харамсаж, хэн нэгэнд гомдож явдаг бол
♦️Үргэлж бусдыг буруутгаж, шүүмжилж, бусдын амжилтанд эмзэглэн уурсаж атаархдаг бол
♦️Үргэлж өөрийгөө дорд үзэж, үл хүндэтгэж, өөрийгөө хүчирхийлүүлэх, шударга бусаар ашиглуулахыг зөвшөөрдөг бол
♦️Үргэлж өөрийгөө бусдаас азгүй, дорой гэж хамаг муу муухай үгээр өөрийгөө булж харааж, зүхэж, зожигорч, “хар нүхэнд өөрийгөө түгждэг” бол
♦️Үргэлж зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж, хувиа бодож, бусдыг хуурч мэхлэн, муулдаг, хэрүүл тэмцэл хийж, зодоон цохион хийдэг бол
♦️Үргэлж өөрийгөө бусдын зугаа цэнгэлд зориулагдсан мэт архидан мансуурч, үнэ цэнэгүй бэлгийн харилцаанд хэзээд бэлэн байдаг бол
♦️Үргэлж өөрийгөө , гэр бүл, үр хүүхэд ханиа ч үл ойшоон мэдрэмжгүй, хил хязгаар, дэг журамгүй, хайш яйш бохир, эмх цэгцгүй байдаг бол

🌺 За бүсгүйчүүд минь
Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг шиг өвөл зунгүй дэлгэрч яваарай!