“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Т.ЭНХМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Эрхэм уншигч олондоо шинэ өглөөний мэнд хүргэе. ⏰07 : 00 AM

✍️ Эмэгтэйчүүдийн манлайлал, шилдэг эмэгтэйн тухай мэдээлэл нь агуулга том өргөн хүрээнд яригдах тул үүнээс бизнесийн салбарын эмэгтэйчүүдийн манлайлал, тэдгээрийн бусдаас ялгарах шинж чанар болон ямар зан төлөв, чадамжийг агуулсан, эзэмшсэн эмэгтэйчүүд энэ салбарт манлайлж байгааг илүү тодотгон гаргахыг зорилоо.
✍️ Дэлхийн хамгийн амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эгнээг Хятадын эмэгтэйчүүд тэргүүлсээр байгаа нь 2019 оны дэлхийн топ бизнес эрхлэгч 10-н эмэгтэйн 4 нь БНХАУ эмэгтэй байгаагаас харж болох юм. Энэ нь өмнөд хөршийн тууштай хөдөлмөрч байдал, эртэч хөдөлмөрийн соёл, дасгал хөдөлгөөнийг чухалчилах нь нөлөөлсөн байдаг байна. Эртэч байна гэдэг амжилтын эхлэл гэдгийг улсын хөгжил, хувь хүний хөгжлийн индексээрээ харуулсаар байна.
✍️ Мөн судлаачдын дүгнэснээр манлайлагч эмэгтэйн зайлшгүй нэг зүйл нь өөрийн өнгөрсөн үеэсээ суралцагч байх тухай юм байна. Өнгөрсөн үе нь бүгд сайхан байх албагүй ч өөрийнх нь хувьд бодит үнэн, амьдралын баялаг түүх нь байдаг. Өөрийгөө таньж мэдэх, өөрийн амьдралын үнэт зүйлсээ тодорхойлсон байх нь, сайн ирээдүйн амжилтын эхлэл гэж үздэг. Мөн өдөр бүр хийж байгаа ажлаасаа юу мэдэрч байгаагаа байнга анзаарч байх нь өөрийгөө идэвхжүүлэх, алдаа, оноогоо засах цензур тавих боломж олгодог.
✍️ 21-р зуунд бизнесийн болон тухайн салбартаа манлайлагч байхын бас нэг чухал зүйл нь зөвлөгч буюу ментортой байх гэж Oracle компанийн гүйцэтгэх захирал Сафра Катз өөрийн нийтлэлдээ дурдсан байна. Гэхдээ зөвхөн нэг салбарын биш хэд хэдэн салбар, чиглэлээр ментортой байх ёстой аж. Олон чиглэлийн ментортой байх нь өөрийгөө бүх талаараа хөгжүүлэх, бизнесийн эрсдэлийг олж харах зэрэг олон давуу талыг бий болгож байдаг байх нь.
✍️ Бизнесийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүдийн нийтлэг чадварыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
♦️Цагийн хувиарлалт буюу хувийн зохион байгуулалт сайтай
♦️Эрсдэлийн менежмент гаргах сэтгэл зүйн хаттай
♦️Бизнесийн стресс даах чадвартай
♦️Хөдөлмөрийн зах зээлийн мэдрэмжтэй
♦️Хувь хүний ёс зүй, үнэт зүйл, тууштай байдал төлөвшсөн
♦️Нийгмийн хариуцлагатай, мэдрэмж өндөртэй, зохион байгуулалт сайтай
♦️ Аливаа асуудалд бодитой хандах чадвар, удирдах ур дүйтэй байх
♦️ Бизнесийн үнэт зүйлсээ тодорхойлох зэргийг илүү тодотгон үздэг юм байна.
✍️ Эмэгтэйчүүдийн манлайлалын илрэлийн эхлэлийг бусдаас хамаарах хамаарал хараат байдлаар нь хардаг. Хэн юу гэх бол, би бусдад таалагдах болов уу гэх бодлууд өөрийн үнэт зүйл, зорилгыг мохоож байдаг шиг харагддаг. Дэлхий дахин, улс орондоо нийтийн эрх ашиг, хүний эрхийн төлөө дуу хоолой болж тэмцэгч байх чанараар нь манлайлагч эмэгтэйчүүдийг тодотгон үздэг юм байна.
✍️ Аливаа салбарт амжилттай байх нь өөрийн хандлага, чадваруудаа зөв чиглүүлж өдөр бүр тасралтгүйгээр хөдөлмөрлөх, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байж, өөртөө ёс зүйн өндөр шаардлага тавих зэрэг юм. Манлайлагч эмэгтэйчүүд нэн түрүүнд өөрийгөө манлайлж сурах хэрэгтэй. Сул талаа даву тал болтол өөрчилж гэмээнэ бусдыг манлайлна гэж боддог.

🎀 Нутгийн сайхан бүсгүйчүүддээ амжилтын дээдийг хүсье