“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Т.ЭНХМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍ Энэ удаагийн дугаарт сайн эзэгтэй, сайн хань байх талаараа өөрийн үлгэрлэж явдаг хүмүүсийн туршлага мөн судлаачдын үзэл баримтлалыг хүргэж байна.
✍ Гэр бүл тогтвортой байх үндсэн ойлголт нь эрэгтэй нь хүндлүүлж, эмэгтэй нь халамжлуулж байж гэр бүлийн харилцаа бат бөх болдог. Монгол эрэгтэйн онцлог нь хүлээн зөвшөөрөгдөх байдаг ба энэ нь гэр бүл хосын харилцаанд ч илэрдэг гэж шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболдын нийтлэлд дурдагсан байна.
✍️ Мөн гэр бүлийн харилцааны онцлог, хосуудын “БИ” нь гэр бүлийг ойлгоход хамгийн чухал элемент нь хүнийг төрөхөөс нь л “БИ”хөгжих боловч эхнэр–нөхрийнхөө хувьд “БИ” хэн бэ гэдэг ойлголт, мэдрэмж гэр бүлийн харилцаанд маш чухал гэж АНУ-ын сэтгэл судлаач Виржиниа Сатир өөрийн үзэл баримтлалдаа тусгажээ.
✍ Гэр бүлийн харилцаанд БИ болон БИД гэсэн ойлголт ямар байна вэ гэдгээс гэр бүлийн уур амьсгал, аз жаргал шалтгаалдаг. Хэтэрхий их “БИ” байгаад байвал зөрчилдөөн гарна. Бид гэсэн мэдрэмж, ойлголт тогтвортой үүссэн байх нь чухал байдаг.
✍ Сайн хань халамжит гэргий байхад дараах зан чанаруудыг тодортгон үзжээ.
💗 Нээлттэй харилцаа: Үзэл бодол, сонирхол, үнэт зүйлс гээд бүх талаараа нээлттэй байж гэр бүлдээ хоёр биедээ хүлээн зөвшөөрөгддөг мөн санхүүгийн асуудлыг нэгдмэл байлгадаг, төлөвлөдөг, зарцуулдаг энэ талаараа ярилцдаг байх
💗 Түүнийг өсөж дэвжихэд мотиваци өгч дэмжигч байх: Бие биенээ дэмжиж тусалдаг, саналыг нь асуудаг, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байх хүүхдийн хүмүүжилд жигд оролцдог, хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг өөр хүнд тохдоггүй байх
💗 Гэр бүлийн харилцааг бусдаас хамааралгүй байх:
Гэр бүлийн дотоод асуудалд өөрсдийн аав ээж, ах дүү, хамаатан садныг аль болохоор оролцуулахгүй байх, мөн гэр бүлийн асуудлыг бусдаас нууцалдаг байх
💗 Өөрөө өөрийнхөөрөө байхыг зөвшөөрөх ханиа хүндлэх тэр бол хувь хүн, түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байх, хүйсийн онцлогийг танин мэдэх.
✍️ Гэр бүлд хүндлэл, халамж, хариуцлага гурав эргэх холбоотой байх үед л гэр бүлийн харилцаа бат бөх байдаг байна. Мөн гэрийн эзэгтэй бидний хамгийн чухал үүрэг нь ирээдүйн сайн аав, ээж, халамжит хань, үүргээ ухамсарладаг эр хүн, ариун байдлыг сахигч эмэгтэй болгон хүмүүжүүлэх нь чухал гэж бид үздэг. Үүнийгээ өөрсдөөрөө үлгэрлэх ёстой гэж боддог
👨‍👩‍👧‍👧 Гэр бүл бүхэн элэг бүтэн аз жаргалтай байх болтугай