“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Т.ЭНХМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Гэгээн өглөөний мэндийг хүргэе ⏰07 : 00 AM

✍Юуны өмнө Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн хамт олонд 10-р сарын“Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” аянд оролцуулан үзэл бодлыг түгээж байгаад баярлаж нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.
✍Энэ удаагийн дугаартаа би АНУ-н тэргүүн хатагтай асан, НҮБ-т Хүний Эрхийн Тунхаглалыг гардан боловсруулж байсан алдарт Eleanor Roosevelt-н тухай гайхалтай түүхийг танилцуулж байна. Эленор Рүзвелт нь жирийн нэгэн тэргүүн хатагтай биш “Дэлхийн тэргүүн хатагтай” гэж нэрлэгдэх болсон. 100 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг марталгүй дурсдаг талаар, мөн маш хүнд хэцүү байдлаас дэлхийн шилдэг болтлоо өөрчлөгдсөн, өөрийгөө ялан дийлсэн түүний түүхийг хүргэхийг зорилоо.
✍Элеанор Рузвэльт нь 1933-1945 онд АНУ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Фрэнклин Д. Рузвельтийн эхнэр, АНУ-ийн хамгийн удаан буюу 12 жил тэргүүн хадагтай байсан ба тэрээр тэргүүн хадагтайн үүрэг ролыг өөрчилж чадсан төдийгүй шилдэг эмэгтэйн дүр төрхийг өөрчилж чадсан юм.
✍Элеанор Рузвэльт нь Йорк дахь хамгийн баян, хамгийн нөлөө бүхий гэр бүлд төрж байсан хэдий ч Түүний хүүхэд нас аз жаргалтай байгаагүй маш ичимхий бүрэг, царай муутай нийгэмд төдийгүй гэр бүлдээ ч хүлээн зөвшөөрөгддөггүй байсан ч түүний хөдөлмөрч зан, өдөр бүрийн хичээл зүтгэлээр дэхийн эмэгтэй болж чадсан байна.
✍Түүний намтраас судалж байхад сонирхол татаж байсан өнцөг нь Элеанор Рузвэльт хэлэхдээ эрэгтэйчүүд нь өрсөлдөөн , спортоос манлайллын техникээ авдаг бол эмэгтэйчүүд гэр бүлийн харилцаа, хүүхдээ өсгөх аргаас манлайлын стилээ олдог, мөн олон ажлыг зэрэг амжуулах, олон зүйлд зэрэг төвлөрч шийдвэр гаргах дадлуудаа олж авсан ба тэрээр хүүхдүүддээ аль болох бодит байдал дээр ярилцах, бүх зүйлийг нь бэлдэж өгөх бус харин ч хүүхдүүддээ сорил бэлдэж яаж, хэрхэн давж байгаа дээр нь ярилцдаг байсан байна.
✍Элеанор Рузвэльт нь мөн өөрийн манлайлын гол түлхүүр нь тэрээр ментор буюу зөвлөгчтэй байсан ба хүнд үеэс өөрийн зөвлөх, менторийн тусламжтайгаар гарч даван туулж чадсан байна. Түүний анхны ментор охидын сургуулийн захирал эмэгтэй байсан байна. Хүн ямар нэгэн зүйлд сонирхолтой байж түүнийгээ туршиж үзэх зоригтой байх, өөрийгөө ялан дийлхэд ментор буюу зөвлөгч маш чухал үүрэгтэй. Ялангуяа манлайлагч болохын тулд ментортой байх хэрэгтэй, асуулыг амжилттай давах арга нь түүнтэйгээ нүүр тулах хэрэгтэй асуудлыг өөрт таатайгаар биш яг бодит байгаагаар нь нүүр тулж шийдвэр гаргаж сурах гэсэн байна. Мөн ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход түүнээс гарах энергээ өөр зүйлд зарцуулж сурах хэрэгтэй гэж зөвөлсөн байна.
✍Элеанор Рузвэльт нь өөрөө маш хүнд үеэс гарч ирсэн болохоор түүний хамгийн давуу тал нь яг асуудалтай байгаа гүнд нь очиж сонсдог байсан тэдний хэрэгцээг гаргаж ирдэг байсан байна. Эмэгтэйчүүдийн клүбүүдэд нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд оролцож, сайн үйлсийн аян зохион байгуулж нийгэмд дуу хоолой болж хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй хүний эрх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн маш олон асуудлыг НҮБ-д хэлэлцүүлж Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг бүтээхэд оролцсон. Америк төдийгүй дэлхий дахинаа хүний эрхийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй юм.