Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төсөл 2020 оны 4 дүгээр сард “АРАНШИНГАА АНЗААРАХУЙ” сэдвээр эхэлж хүмүүн бүгдээр төрмөл сайн араншингаа өнгөлөн тордож, олдмол араншингаа эерэг сайнаар өөрт зуршаан, хүн бүхнийг өөрийнхөө дотоод сэтгэл рүү, мөн чанарын оршихуйруугаа өнгийхийг уриалж, итгэл хайр, хүндлэл бишрэл, ач санахуйн ухааныг “ХАЛУУН БҮЛ”-дээ дээдлэн бөхөлж, халуун зуураа, харь алсдаа ч “ЭВТ ҮЙЛ” -ийг дэвжээх нь хүмүүн бидний эрхэм үйл юм хэмээн тунгааж, “ЭХ ДЭЛХИЙ”-гээ баясгаж, “ИДЭЭ УНДАА”-гаа зөвтгөж, “БИЛИГ УХААН”-аа хөгжүүлэхэд эмэгтэйчүүд бидний үүрэг оролцоо асар их хэмээн онцолж эмэгтэйчүүдийнхээ “ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ”-г тунхаглахын хамт дээрх бүхнийг амьдрал, ахуйдаа тэгшитгэн мөрдөхийг “АРГА БИЛИГ”-ийн ухаанаар тайлах нь зүйд нийцэх юм хэмээн санаж “АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ” сэдвээр хөөрөлдөн төсөлдөө цэг тавих гэж байна.
Монголчууд хүү төрвөл хатуужуулан өсгөж, охин төрвөл ухаан суулган хүмүүжүүлж ирсэн өв соёлтой ард түмэн. Энэ талаар түүхийн сурвалжид ч тодорхой бичигдэн үлдсэн байдаг байна. Эш татан дурьвал . . . ” Нэгэн цагт Алтан улсын хаан Монголын эзэнт гүрний хүчирхэгжин мандаж буйн нууцыг мэдэхээр төрийн элч томилжээ. Алтан улсын элч Монголын эзэнт гүрэнд 5 жил амьдраад нутаг буцаж Хаандаа: Монгол төрийн улам хүчирхэгжиж буйн нэг нууц нь монгол ээжүүдийн цэцэн ухаанд оршдог юм байна. Нэгэн зоригт хөвүүний цаана хоёр ухаант хатан байна. Нэг нь монгол хүн ээжийгээ бурхан адил дээдлэн ухаанд нь сөгддөг юм байна. Нөгөө нь монгол эрчүүд эхнэрээ тал бие минь хэмээн итгэмжилж үнэн мөнийг хэлэлцдэг юм байна. Монгол эрчүүд эхийгээ үл сонсож, эхнэрээ доорд үзэхийн цагт хүчирхэг төр ганхана” хэмээж.
Түүхийн энэхүү сурвалжаас бид “АРГА БИЛИГ”-ийг тэгшитгэж ирсэн монгол ухаан нь айл гэрийн төдийгүй улс эх орны минь оршихуйн заяаг бөхлөх их ухаан юм хэмээн бахдаж “ААВЫН” аргын ухаан, “ЭЭЖИЙН” билгийн ухааны талаар сарын турш Та бүхэнтэйгээ бодол саналаа хуваалцах нь ээ.
Орчлон ертөнц дэх бүхий л зүйлс эсрэгцэл хийгээд шүтэлцээнд оршдог бөгөөд аргын дотор билиг, билгийн дотор арга орших зарчимтайг санаж айл гэрийн ноён нуруу, ханийнхаа түшиг тулгуур, үр хүүхдүүдийнхээ өмөг түшиг нь болсон эр хүн, хань, эцэг хүний тухайх бодол, эрэгцүүллээр энэ 7 хоногийнхоо мэдээллийг өрнүүлэхээр бэлтгэлээ.
Бидэнтэй хамт байж амьдрал ахуйгаа тэгшитгэж ирсэн арга, ухаанаа хуваалцаарай хэмээн эрхэм уншигч Танаас хичээнгүйлэн хүсье.
Та бид хамтдаа соёл түгээгчид билээ