“АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ” Б.АНХТУЯА

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Шинэ сарын эхний 7 хоногт бид “АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ” сэдвийнхээ эхэнд улс орон, айл гэрийн ноён нуруу, голомт залган манлайлал, үлгэрлэл, тэмүүлэлээр дүүрэн байдаг эрчүүдийнхээ талаар Та бүхнийхээ мэдлэгийн богцонд өчүүхэн дусал нэмэх гэж суугаадаа талархаж байна.

✍️ Монголчууд эрт үеэс л эр хүнийг оюуны болоод сэтгэлийн чадамжтай, алсын хараа, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэм ёслол төгс чадваруудыг биедээ оршоосон гэрийн хойморт дээдлэх хүндлэл хэмээн хүндэлж ирсэн уламжлалтай ард түмэн.

✍️ Аливаа сүргийн эр хүйстэн хүчирхэг байвал тэр сүрэг хүчирхэг байж оршин тогтнож, эр хүйстэн мөхвөл тэр сүрэг мөхлийн ирмэгт хүрдэг гэдэг. Эр түвшин бол гэр түвшин, гэр түвшин бол төр түвшин, эм түвшин бол хамаг бүгд түвшин гэсэн эртний сургааль байдаг. Энэхүү сургаальд эр хүнийг түвшин байлгах эцсийн мөн чанар нь эмэгтэй хүн хэмээн бидний яриад байгаа арга билгийг цогцлоон шигтгэж өгч.

✍️ Эр хүн гэдэг бол эр хүйс, эр махбодь биш эр хүн гэдэг бол амьдралыг түвшин сайхан авч явах чадварыг л хэлэхээр байна. Эндээс үүдээд эр хүнд хэд хэдэн чадвар байх ёстой гэж үзжээ.
Хамгийн түрүүнд эр хүн бол хүчирхэг, эрүүл бие махбодьтой байж, үр хүүхдээ, хамт олноо сургах, арилжаа наймаагаа хийх, улс орноо удирдах оюун санааны бяд сайтай мэдлэгтэй байх нь. Мөн тулах ухаан буюу өмөг түшигтэй байх, үнэ цэнэтэй, манлайлалтай, сэтгэлийн хаттай эрчүүдтэй цагт монгол айл, монгол төр оршин тогтнох учиртай аж.

✍️ Эрэгтэй хүнийг эр хүн болгоход эзэмшдэг эрдмийг бидний өвөг дээдэс эртний суу ухаан, судар бичигтээ зааж үлдээсэн байна.
Тухайлбал:
1. Хүн болгох 35 эрдэм
2. Монгол хүн болгох 9 эрдэм
3. Монгол эр хүн болгох эр хүний 10 эрдэм
4. Эцэг хүн болгох 6 эрдмийг эзэмшүүлэн эр хүний баримтлах журам, цээрлэх зүйл, сайн эрийн шинжүүдийг суулгаад өгөхөд эр хүн шиг эр хүн байж, өрх гэр, улс орноо түвшин сайханд залж явах тухай бичжээ.

✍️ Эдгээр эрдэм бүхнийг өөрт цогцлоож байж төрийн болон гэрийн хойморт хүндлэгдэх эр хүн төлөвшиж, өрх гэр аз жаргалтай, улс орон хүчирхэг байх нь хэмээн тунгааж сууна. Иймийн тулд эрхэм уншигч Та Монгол эр хүний дээрх эрдмийн талаар дэлгэрүүлэн уншаарай.

✍️ Монгол эрчүүдийн хийморь заяа, ухаан нүнжиг, жудаг, хүнлэг, сэтгэл, хүн чанар амьдрал, улс орноо авч явах чадвар шүтээн уулынхаа оргил мэт өндөр байг ээ.

✍️ Энэ 7 хоногтоо цахим хуудасны зочид Та бүхэнтэйгээ эр хүний эрдэм чадал, үлгэрлэл, ёс жудагийн талаар санаагаа хуваалцах тул Та бүхэн минь ч бас хөгжөөн дэвжээж бодлоо хуваалцаарай.

🖌 АЙМГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ДАРГА , ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ГИШҮҮН БОЛДЫН АНХТУЯА.