![]()
![]()
ТАЛАРХАЛ ![]()
![]()
![]()
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн мэдлэг түгээх аян маань 8 сарын турш үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтран ажилласан төслийн багийн “ЗОЧИН ИЛТГЭГЧ” нартай талархаж байгаагаа илэрхийлье.
Төслийн багт салбар салбарын эрдэмтэн докторууд, нийгмийн зүтгэлтэн, судлаач нийтлэлчид, шашны байгууллагын хамба ламтан нийт 20 хүн ХҮНДЭТ ЗОЧНООР оролцож өөрсдийн оюуны бүтээл, мэдлэгийн сангаасаа дээжилжээ.
Та бүхний бидэнд илгээсэн үг бүхэн үнэ цэнэтэй байж, мэдлэгийн аянд минь хүч, өнгө нэмжээ гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.
Эрхэм Та бүхний ажил үйл нь нь өөдөө дээшээ, амьдрал нь өнгөлөг гэгээн байж эрүүл энх, түвшин сайхан байх болтугай.
ХҮНДЭТГЭСЭН: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧИД