“АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ” Ш.ОЮУНЧИМЭГ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣3️⃣0️⃣ AM

✍️ Өнөөдөр миний бие эцэг хүн, аав хүний тухайх бодол, эргэлцүүллээ Та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Монголчууд эртнээс “Эцэг уул нурдаггүй, эхийн сүү ээддэггүй” хэмээн сургаж эцэг хүнийг “Хангай шиг түшигтэй, хан уул шиг сүрлэг аав минь” хэмээн шүлэг зохиолдоо бахдан ирсэн ард түмэн.

✍️ Мөн Монголчуудын үр хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн үг сургаальд “Аав шигээ том хүү болоорой”, “Энэ ёстой л аавын шийр хатаах хүн шүү”, “Сайн эцгийн нэрийг гурав худалддаг гэдэг” , “Аавын бийд хүн тань, агтны бийд газар үз”, “Аав шигээ тулхтай, нуруутай хүү байгаа юм” хэмээн аав хүний эрдэм чадал, ухаан тэнхээг ам дамжин дөвийлгөн, аав хүний сайн, сайхан, зан төлвийг үр хүүхдүүддээ үлгэрлүүлэн үлдээхийг эрмэлзэж байсан нь гүн гүнзгий утга агуулгатай байжээ хэмээн бодогдлоо.

✍️ Харин орчин цагт эр хүний, эцэг хүний үүрэг хариуцлага, ухамсар жилээс жилд алдарч буй тухай гэр бүл судлаач Проф. Т. Намжил илтгэлдээ дурьдаж #САЙН_ААВД_БАЙХ_12_ШИНЖ -ийг онцолжээ. Уламжлал, ёс заншил бол бидний өвлөх, түгээн дэлгэрүүлэх ёстой үйл хэрэг ч орчин цагтайгаа бид хөл нийлэн алхах ялангуяа нийгмийн соёлыг бүтээх хүний тухай ярихдаа тухайн цаг үе, нийгмийн онцлогт нийцүүлэх нь зүйн хэрэг тул дээрх сайн аавын 12 шинжийг дурьдах нь зүйтэй гэж бодлоо.

♦️ Үр хүүхдээ сонсож чаддаг байх Хүүхдүүдийнхээ сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавьж чаддаг байх.
♦️ Тэднийг хамгаалах ар тал нь байж чаддаг байх. Хүүхэд ааваараа бахархаж, ямагт ар талд нь байдагт үргэлж бахархаж итгэл дүүрэн байж чаддаг.
♦️ Тэдэнтэй цагийг өнгөрүүлж чаддаг байх
♦️ Хүүхдүүдээ тэвэрч зүрх сэтгэлийн хайрыг мэдрүүлж, хайраа илэрхийлэхдээ үргэлж бэлэн байх
♦️ Хамт тоглох. Хүүхдүүдээ юунд дуртайг нь олж мэдэж хамтдаа хөгжилтэй байх
♦️ Ном уншиж өг. Хүүхдийн номнууд маш зугаатай. Тэдэнд ном уншиж сонирхолтой зүйлсийг хуваалцаж тэдний ертөнцийг бүтээхэд нь туслах
♦️ Ээжтэй нь адил байр суурьтай байх. Хүүхдийнхээ өмнө маргалдгүй, эхнэрээ дэмжиж, сайшаадаг байх. Энэ нь тэднийг эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах, ирээдүйд маш сайн эцэг эх болоход нь туслах чухал зан чанар байх болно.
♦️ Хүүхдээ өөртөө итгэлтэй байхад нь туслах. Хийж буй зөв үйлдлүүдийг нь магтаж урамшуул, сайн зан чанаруудыг нь өөрт нь хэлж сайшааж байх, үр хүүхдээсээ уучлалт гуйж чаддаг байх.
♦️ Хүүхдүүддээ мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, тусалж байх
♦️ Өөртөө ч мөн цаг гарга. Өөртөө анхаарал тавьж өөрийгөө хүндэлдэг бие хүн гэдгээ ч мэдэрч байх нь чухал.
♦️ Ээжийг нь хайрла. Ээж хүн аз жаргалтай байвал үр хүүхэд ч мөн аз жаргалтай байх болно . . . гэжээ

✍️ Эрхэм аав Та монгол эр хүний эрдэм чадалд суралцахаас гадна орчин цагийн аав хүнд байх эрдэм ухаанд заавал суралцах үүрэгтэйн тул эдгээрийг онцоллоо. Сайн аавын үргэлжлэл сайн үр хүүхэд л байдаг гэдэг. Аавууддаа сайн сайханы ерөөл өргөе өө.

✍️ Баярлалаа Та бүхэндээ. Аавуудын тухай, аавынхаа үг сургаал, үйл хэргийн тухайх сайхан дурсамжаасаа хувааалцаарай. Та, бид бүгд СОЁЛ ТҮГЭЭГЧИД . . .

🖌 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ ШАРАВДОРЖИЙН ОЮУНЧИМЭГ