“АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ” Ш.ОЮУНЧИМЭГ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖 : 1️⃣1️⃣ : 0️⃣0️⃣ AM

✍️ Өмнөх өдрүүдэд бид монгол эр хүний эрхэмлэх ёстой алсын хараа, холч ухааны талаар ярилцсан бол өнөөдөр эр хүний өршөөнгүй сэтгэл, эмэгтэй хүний энэрэнгүй сэтгэлээр амьдрал хэрхэн тэтгэгдэж байдаг тухай ярилцах нь ээ.

✍️ Өршөөх, энэрэх сэтгэл бол хүний оршихуйн мөн чанар юм. Монголчууд хэзээнээс ” Хайр нь дотроо, хал нь гаднаа”, “Далайлт нь хатуу ч буулт нь зөөлөн” хэмээн аавын ачийг бахдаж, ээжийнхээ ивээлийг эрхэмлэж ирсэн ард түмэн. Монгол эр хүн хэзээнээс л анд нөхрөө өршөөн уучилж, амраг хань, алаг үрсээ хайрлан халамжилж, ахмад буурлуудаа асран тэтгэж, зүдэрсэн нэгэндээ тус дэм болж ирсэн сэтгэлийн үнэт зүйлтэй эрхэм хүн юм.

✍️ Энэ бүхний цаана эр хүний нөмөр нөөлөг, ууч өрөвч зан, цөлх ухаан, өршөөл энэрэл байж ирсэн бөгөөд энэхүү зан төлөв нь эмэгтэй хүний төрөлхийн уян зөөлөн ааль, нигүүлсэх сэтгэл, уучлал өршөөлт зан төлөвтэй хоршин нийлж амьдарлын хатуу, хөтүү, хүмүүний зөв буруу үйлдлийн дэнс болж байжээ гэж бодогдож байна.

✍️ Өршөөх энэрэх сэтгэлийн талаар олон сургамжийг бичиж болохоор юм байна. Миний хувьд хүн бүхний ой тоонд тод байдаг Монголын нууц товчоо номноос өршөөл энэрлийн тухай нэгэн ишлэлийг зориуд дурьдая гэж бодлоо.

✍️ Монголын нууц товчоонд ингэж өгүүлжээ. . . . Чингис хаан “Итгэл найдварыг нь хөсөрдүүлж, эрх мэдэлд шунан, Чингисийн өмөг түшиг болсон хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явууллаа” хэмээн Хавт Хасарыг баривчлан байхыг Өүлэн эх сонсоод даруй сүйх тэргээ хөллөн очиж Хасарын хүлээсийг тайлж хоёр хөхөө гарган Чингис хаанд:

«Үүнийг харж байна уу?
Хөхсөн хөх чинь энэ байна.