“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН

Хуваалцах
Жиргэх

😷🗣 ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН 😷🗣

✍️ Ковид-19 цар тахал хүн төрөлхтөний түүхэнд нэгэнт хар толбо үлдээлээ. Монгол улс цар тахлыг дотооддоо алдаж бүх нийтийн бэлэн байдал зарлалаа. Энэ хүнд үеийг хамтдаа даван туулах нэг л арга зам бий. Энэ бол хүн бүр “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ”. Хариуцлагатай байхын тулд монголчууд бид “ҮНЭТ ЗҮЙЛ” дээрээ нэгдэх ёстой.

✍️ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

✍️ Монгол хүний “ҮНЭТ ЗҮЙЛ”-ийн нэг бол “Бусдад санаа тавих, өгөөмөр байх, нийцтэй байх” хэмээн Удирдлагын академаас 2017 онд хийсэн нэгэн судалгааны тайланд бичигджээ.

✍️ Тус судалгааны дүгнэлт хэсэгт “БУСДАД САНАА ТАВИХ” гэдгийг “. . . Ойр дотны хүмүүсээ хайрлан халамжлах, тэдэнд шударга хандах, үнэнч байх, туслах, ууч сэтгэлээр хандах явдал гээд энэ нь судалгаанд хариулсан дийлэнх хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа баримтлах гол итгэл үнэмшил нь болсон байна” хэмээн дүгнэж.

✍️ Харин “НИЙЦТЭЙ БАЙНА” гэдэг нь аядуу тайвуу байж, бусдыг гомдоох аливаа үг хэл, үйлдлээ хянаж татаж байхыг ойлгоно. . .” гэжээ.

✍️ Ийм гайхалтай “ҮНЭТ ЗҮЙЛ”-тэй ард түмэн бид “КОВИД-19”- ын өмнө сөхрөх учиргүй юм. Иймд Монгол хүний ууч ухаан, өгөөмөр нинжин сэтгэлээр биесээ тэтгэж “ҮНЭТ ЗҮЙЛ” дээрээ нэгдэж энэ айхтар тахлыг даван туулахыг уриалж Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олон нийтийн сүлжээнд “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” нөлөөллийн аян эхлүүлж байна.

✍️ Аяны хүрээнд сэтгэл зүйн хямрал, түгшүүр, санхүүгийн бэрхшээл, ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал зэрэг иргэдийн дунд үүсч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад нөлөөлөх мэдээлэл, зөвлөмжийг цувралаар хүргэнэ.

✍️ Маргаашнаас бид орон нутгийнхаа сэтгэл зүйчидтэй хамтран сэтгэл зүйн дархлаагаа хэрхэн дэмжих тухай цуврал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ

✍️ Эрхэм Та аянд нэгдэж, бидний мэдээллийг цааш түгээж цар тахлыг хамтдаа даван туулахад хувь нэмрээ оруулаарай.

😷🙋‍♀️🙋😷“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ. 😷🙋‍♀️🙋