Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Хүн амын дунд зонхилон тохиолддог стресс бол сэтгэл түгшилт юм. Сэтгэл түгшилтийн үед бие махбодын талаас илрэх хариу урвалын шинжүүдийг бид мэдэж байх ёстой. Зарим хүмүүс ажлын ачаалал, гэр бүлийн харилцаа, биеийн эрүүл мэнд, хүүхдүүдийн зан байдал зэргээс болж элдэв муу зүйл бодож, сэтгэл зовниж удаан хугацаагаар явах тохиолдол байдаг.
Тэгвэл сэтгэл түгшилт нь физиологийн хувьд автомат мэдрэлийн тогтолцооны ялангуяа түүний бүрэлдэхүүн хэсэг болох симпатик мэдрэлийн системийн хариу урвалыг илтгэсэн шинжүүдээр илэрдэг тул аль болох стрессээ тайлж байх нь эрүүл мэндэд тустай юм. Энд би хэд хэдэн хариу урвалын шинжүүдийг дурдая.
Сэтгэл түгшилтийн үед зүрх судасны тогтолцооны талаас илрэх хариу урвалын шинжүүд:
– Зүрхний цохилт олшрох
– Зүрх орчим тааламжгүй сэрлүүд үүсэх буюу зүрхээр өвдөх
– Зүрхний цохилт зогсох шиг санагдах
– Хүзүүний судасны лугшилт мэдрэгдэх
– Цусны даралт ихсэх
Сэтгэл түгшилтийн үеийн амьсгалын замын тогтолцооны талаас илрэх хариу урвалын шинжүүд:
– Цээжин дээр хүнд юмаар дараад байх шиг сэрэл үүсэх
– Амьсгаа саадтай болох буюу амьсгал авахад бэрхшээлтэй санагдах
– Амьсгалалт олшрох буюу гипервентиляция
– Амьсгалын хурд түргэсч, амьсгал давхацсанаас болж нүүрс устөрөгчийн давхар эслийн хэмжээ ихэснэ. Үүний улмаас цусан дах шүлтлэгийн хэмжээ ихэсч нүүрс хүчлийн хэмжээ буурна.
– Цусан дах шүлтийн хэмжээ ихэсч нүүрс хүчлийн хийн хэмжээ багассантай холбоотой дараах шинжүүд үүснэ. (нүд харанхуйлах, толгой эргэх, чих шуугих, муужрах, амьсгал давчдах, гар хөл буюу биеийн бусад хэсэгт бадаарах)
Сэтгэл түгшилтийн үед хоол боловсруулах замын тогтолцооны талаас илрэх хариу урвалын шинжүүд:
– Ам хатах
– Хоол залгихад саадтай санагдах
– Аюулхай орчим тааламжгүй сэрэл үүсэх
– Огиудас хүрэх буюу бөөлжих
– Гэдэс хуржигнах
– Шингэнээр суулгах
Сэтгэл түгшилтийн үед шээс бэлгийн тогтолцооны талаас илрэх хариу урвалын шинжүүд:
– Шээс түргэн хүрэх буюу өмдөндөө шээс алдах шиг санагдах
– Бэлгийн дур үгүй байх
– Бэлэг эрхтэний хөвчрөлт байхгүй байх
– Биений юм хямрах
Сэтгэл түгшилтийн үед төв мэдрэлийн тогтолцооны талаас илрэх хариу урвалын шинжүүд:
– Толгой хатгаж өвдөх
– Чих шуугих
– Толгой эргэх
– Юм бүдэг харагдах
Сэтгэл түгшилтээс болж араг ясны булчингуудын хүчдэл ихэссэнийг илтгэх шинжүүд:
– Дух буюу шанааны хэсгээр толгойг хоёр талаас нь шахаж дарж, базаж байгаа юм шиг шинжтэй толгой өвдөх
– Нуруу хийгээд мөрний тус газарт мохоо шинжтэй өвдөлт үүсэх
– Дух буюу дагзны хэсгээр толгойг хоёр талаас нь шахаж дарж, базаж байгаа юм шиг шинжтэй толгой өвдөх
– Гар буюу бүхий л бие салганан чичрэх
– Нүүрний буюу биеийн бусад хэсгийн булчин татваганах
Сэтгэл түгшилтийн хариу урвалаар биологийн талаас илэрч буй эдгээр шинжүүдийг бид анзаарч ялангуяа КОВИД цар тахлын энэ үед аль болох өөрийгөө болон хайртай гэр бүлийн гишүүдээ тайван байлгах, элдэв муу муухай мэдээллийг уншихгүй, сонсохгүй, үзэж харахгүй байж, гэр бүлийн гишүүд бие биедээ хайр халамжтай, халуун дулаан харилцаатай байх нь сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж буй маш чухал зүйл юм.
Бидний эрүүл мэнд бол насан туршдаа хамгаалах ёстой үнэт эрдэнэ минь юм. Эрүүл байвал бид бүхнийг болгоно, бүгдийг хийж чадна. “Эрүүл байвал мянган лан” гэдэг шүү дээ. Лан лангаар хэмжигдэх эд баялагийг бид зөвхөн эрүүл байж л олж чадна. Хөл хорио бол түр зуурын л үзэгдэл.
Хүн бүхэн “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” Маскаа зүүж, гараа ариутгаж, гэртэй байх, сэтгэл санааагаа тайван байлгах зэрэг энгийн дэглэмүүдээ сайтар баримтлаарай. Бие өвдөхгүй, сэтгэл өвдөхгүй байх нь дээдийн дээд жаргал шүү хүмүүсээ.