“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН Т.ЮМЖИРДУЛАМ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

😷 Ковид 19 цар тахлыг Монгол улс дотооддоо алдсан нь олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй талаар бид сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэлээд сонсож байна.

😷 Иймд хүн бүр сэтгэл түгшилт, айдас зэрэг аливаа муу бодол, гутранги үзэл, сэтгэлийн хямрал буюу стрессээ гадагшлуулах аргад суралцах нь өөрт болоод гэр бүл, нийгэм олон нийтийн хандлагад эергээр нөлөөлөх боломж юм.

😷 Стресс нь хүн болгонд тулгамддаг айж түгших, үе үе муу бодлууд орж ирэх, сэтгэлээр унах, санаа зовних, болгоомжлох зэрэг хэлбэрээр илэрдэг ба энэ нь хэвийн үзэгдэл хэдий ч стрессээ тайлахгүй, эергээр гадагшлуулахгүй удаан хугацаагаар үргэлжлэх нь бие махбодь болон сэтгэл зүйн дархлаа суларч, сэтгэл санаанд нөлөөлөх хариу урвалууд илэрдэг тухай бид өмнөх мэдээллүүдээрээ хүргэсэн.

😷 Тэгвэл өнөөдөр миний хувьд сэтгэл хямрал, айж сандрах, гутранги бодол, гуниг, санаа зовох, уур бухимдалаа зөв тайлж гадагшуулах зарим энгийн аргуудын талаар мэдээлэл хүргэе.

😷 Дасгал-1 . Таван хурууны дасгал

👉 Зүүн гарын хуруунуудын өндгөн хэсгийг эрхий хураанаас чигчий хуруу хүртэл дарааллаар баруун гараараа чимхэнэ. Дараа нь өвдөлт их мэдэрсэн ямар хуруу байгаагаас шалтгаалж тухайн хурууг чанга атгаарай.
Тайлал:
 Эрхий хуруу: Шаналал, уур уцаар, стресс
 Долоовор хуруу: Айдас
 Дунд: Бухимдал
 Ядам хуруу: Сэтгэл гутрал, уй гуниг, зоримог бүс байх
 Чигчии хуруу: Гутранги үзэл, ядарч сульдах, сандрал

👉 Өвдөлт илэрсэн хуруу бол таны стрессийг илэрхийлнэ. Тухайн стерссийг эергээр гадагшлуулахын тулд тус онцлог хуруугаа 30 секунд атгаад 30 секунд суллана. Ахин давтана. Энэ дасгалыг хэзээ ч хийж болно.

👉 Үр дүн: Гар бол тархитай холбоотой бөгөөд сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгтэй холбогддог тул энэ дасгалыг өдөр бүр хийж хэвшүүлээрэй

😷 Дасгал-2. Цаасан уут дасгал:

👉 Айж сандрах, уур бухимдал, түгших, амьсгал давхцах, сэтгэл санаа таагүй үед цаасан уут үлээх дасгалыг хийх нь илүүд үр дүнтэй байдаг.
👉 Заавар: Цаасан уут руу үлээхдээ ам хамраа бүхэлд нь оруулж уутны амыг агаар орохооргүй гараараа барьж өгөөд уут руугаа амьсгална.
👉 Үр дүн: Тухайн хүний амьсгал давхцах, сандрах, сэтгэл түгших, бачимдах байдал арилж тайвширдаг.

😷 Мэдээж стресс тайлах энгийн олон аргууд байдаг. Хөгжим сонсох, дуртай хоолоо хийж идэх, адал явдалтай ном унших, таагүй мэдрэмж, таагүй бодлоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцах, дасгал хөдөлгөөн хийх, зураг зурах, алгаа хооронд нь үрэх гээд энэ бүгдээс Та өөрт тохирохыг сонгон туршаад үзээрэй.

😷 Сэтгэл зүйн таагүй мэдрэмжээ тайлж “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ”. Энэ нь Танд болон гэр бүлийн гишүүдэд тань маш чухал гэдгийг Та үргэлж санууштай. Гэртээ байж, дархлаагаа дэмжиж, аюулт өвчнийг хамтдаа даван туулцгаая.