Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөдөр миний бие Та бүхэндээ хүмүүст нийтлэг тохиолддог сэтгэл түгшилтийн хариу урвал, түүнээс хэрхэн гарах тухай мэдээлэл хүргэе.
Сэтгэл түгшилт нь сандрах дайралтанд орох эрсдэл байгаа үед, туслалцаа хэдий шаардлагатай ч тусламж авахад бэрхшээлтэй үед, хүрээлэн буй бодит орчин нь өөрчлөгдсөн мэт санагдах үед, ирээдүйдээ болон энгийн үйл явдлын талаар хэт их санаа зовних үед илэрдэг.
Сэтгэл түгшилт бол дорой буурай байдал биш, ухаан санаагаа алдсан гэсэн үг ч биш, тэр байтугай хувь хүний ч асуудал биш гэдэг. Харин сэтгэл түгшилттэй удаан явбал эмгэг болох эрсдэлтэй гэдэг.
Иймд сэтгэл түгшилтийг даван туулах олон аргуудаас Та өөрт тохирохыг хэрэглэн санаа зовнилт, сэтгэл түгших үзэгдлээ зогсоох хэрэгтэй.
Сэтгэл судлаачид амьсгалын дасгалыг нэлээд санал болгодог. Амьсгал нь бие эрхтнийг хүчилтөрөгчөөр хангаад зогсохгүй хүнд нөхцөл байдлаас гарахад тус болно. Гүнзгий амьсгаа авч зөөлнөөр удаан гаргахад амархан тайвширдаг. Гүнзгий амьсгалах нь биеийг суллаж, айдас түгшүүрийг багасгаж өгдөг. Гүнзгий амьсгалах үед парасматик мэдрэлийн систем идэвхижиж, бие махбодь түгшүүрт байдлаас тайван байдалруу шилждэг гэдэг.
Мөн түгшүүрт байдал гэдэг бол бидний тархи сөрөг бодлоор дүүрэн байгаа бөгөөд бид үргэлж дотроо өөрөө өөртэйгөө ярилцаж байна гэсэн үг. Тиймээс өөрийн бодлыг хянахыг хичээж, сөрөг муу бодлуудаа аль болох эерэг бодлоор сарниаж байх хэрэгтэй.
Ердөө таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг гэсэн судалгаа байдаг. Харин эсрэгээрээ таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг аж. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг зөвлөж байна. Та бүхэн өөрсдийн дуртай дуугаа сонсох, хөгжилтэй бичлэг үзэх, дасгал хөдөлгөөн хийх, өөрийнхөө ойр дотны хүмүүст өөрийнхөө сэтгэл санаагаа хуваалцах, хэн нэгэнтэй өнгөрүүлж байсан сайхан дурсамжаа эргэн санах гээд таван минут тархиа амраагаад үзээрэй. Тайвширсан байх болно.
Мөн инээх нь биеийг багадаа 45 минутын турш тайвшруулдаг Чин сэтгэлийн баяр баясал, инээд хөөр нүүрэнд буй 53 хүртлэх хэмжээний булчинг ажиллуулж биеийн өвдөлтийг намдааж стресс бухимдлыг бууруулдаг. Инээх нь дархлааг дэмжихээс гадна халдварын эсрэг тэмцэх дархлааны эсүүдийг нэмэгдүүлдэг, зүрхний үйл ажиллагаанд сайн, бас калорыг шатаадаг 10-15 минутын хугацаанд инээхэд дундажаар 40 орчим калорыг шатаадаг байна.
Сэтгэл зовних, түгших, бухимдах мэтийн сэтгэлийн сөрөг хөдлөлд автах үед бүх биеийн булчинг ажиллуулсан түлээ хөрөөдөх, шал угаах мэтийн биеийн хүчний хөдөлмөр хийхэд бас гүйх, теннис хөл бөмбөг сагсан бөмбөг зэрэг биеийн тамирын дасгал хийхэд нэг талаас бие махбодын ялангуяа уураг тархины цусан хангамж эрс сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөлүүд үүснэ. Нөгөө талаас булчингийн агшилтын явцад бие махбодод үлэмж хэмжээний сүүний хүчил хуримтлагдаж бухимдал тайлагдана.
Энэ мэт олон аргуудад суралцаж бид өөр өөрийгөө удирдаж, санаа зовних, сэтгэл түгших байдлаасаа гарч болох нь ээ. Цар тахал эх оронд минь нэгэнт нүүрлэсэн энэ цаг үед бид дор бүрнээ хичээн өөрийн сэтгэл зүйгээ удирдаж, аль болох тайван байж, сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” гэж уриалж байна.