“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН Г.НАРАНТУЯА

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

😷 Өмнөх 7 хоногт бид сэтгэл зүйн хямрал, стрессийн тухай, стрессд өртсөн үед хүний сэтгэлзүйд болон бие махбодод ямар ямар өөрчлөлтүүд илэрдэг, энэхүү өөрчлөлтийг даван туулах, стрессээс ангижрах энгийн аргуудын тухай мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн.

😷 Тэгвэл энэ 7 хоногт бид сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал, айдас, түгшилт зэрэг нь гэр бүлийн харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг онцолж гэр бүлийн зөрчил, эхнэр нөхрийн харилцаа, хүүхэд эцэг эхчүүдийн харилцааны талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэх болно.

😷 Гэр бүл хэдий чинээ хайр халамж, ачлал энэрэл дүүрэн, эв эетэй байна төдий чинээ гэр бүлийн гишүүн бүр сэтгэл амгалан байна. Магадгүй бид зарим үед ажил ажил гэсээр үр хүүхдүүддээ цаг гаргалгүй, тэдэнтэйгээ дотно сайхан ярилцалгүй удсан байдаг. Бас эхнэр нөхрүүд бие биедээ хайр халамж тавихаасаа илүүтэй ажил, амьдралынхаа хэмнэлд уусан халуун дулаан харилцаа нь багассан байдгаа ч анзаараагүй байдаг.

😷 Иймд цар тахлын хөл хорионы энэ үеийг бид халуун ам бүлээрээ гэртэй байх, аз жаргалтай байх сайхан боломж гэж эерэгээр хүлээн авах нь нэн чухал юм. Энэ нь Таны сэтгэл хөдлөлөө удирдаж буй бас л нэг арга.

😷 Амьдрал дээр огт зөрчилгүй гэр бүл гэж байдаггүй. Гэр бүлийн хэн нэг нь ажилгүй болох, гэр бүлийн санхүүд асуудал үүсэх, хадам, худ ургуудтайгаа үл ойлголцох, хэн нэг нь архи ихээр уудаг болох, хүүхдүүд нь буруу үйлд хөтлөгдөх гээд гэр бүлийн амьдралд тохиох сөрөг үзэгдлүүд гардаг. Уг нь энэ бол тур зуурын л юм. Даваад л гарах зүйл.

😷 Гэтэл дээрх үзэгдлээс болж гэр бүлийн гишүүд өөр хоорондоо үл ойлголцож маргалдах, хараалын үг, доромж үгийг бие биедээ хэлэх, бие биенээ сонсохыг хүсэхгүй байх, уурлах, бухимдах, зөрүүдлэх, гомдох, тунирхах зэрэг сэтгэл зүйн хариу урвалуудыг үзүүлж энэ нь цааш даамжирсаар гэр бүлийн гишүүд бүгд стрессдэх, сэтгэл хямралд өртөх эрсдэлүүд гардаг. Бүр цаашилбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж, гэр бүл салахад ч хүрдэг байна.

😷 Иймд цар тахлын энэ үед гэр бүлийн гишүүд ялангуяа эхнэр нөхрүүд дээрх зөрчлийг гэр бүлийн харилцаандаа үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч асуудлыг хамтдаа харилцан ярилцаж шийдвэрлэх, даван туулах нь чухал.

😷 Гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Гэр бүлийн харилцаанд хэн нэг гишүүний хэт давамгай эрх мэдэл, харилцааны таагүй байдал үүссэнээс болж өөр нэг гишүүн эсэргүүцэл үзүүлдэг тул гэр бүлийн гишүүн бүр бие биенээ сонсож, хүлээцтэй байж, хүндэлж, бие биедээ урам өгч, итгэл үзүүлж, зөвлөж, тусалж, дэмнэж байх нь сэтгэл зүй тайван байхад маш чухал нөлөөтэй.

😷 Иймд цар тахлын хөл хорионы энэ цаг үед эерэг бүхнээр сэтгэлзүйгээ удирдаж “ЭРҮҮЛ БАЙХ НЬ СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН” хэмээн бодож “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” .

😷 “Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц. Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц” гэдэг ардын сургаалиа санаж “ГАРАА УГААЖ, МАСКАА ЗҮҮЖ, ГЭРТЭЙ БАЙЖ” хайртай хүмүүсийнхээ төлөө, хайртай эх орныхоо төлөө “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ”