Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Ковид-19 халдварын үед хүн бүрийн сэтгэл түгших, байнга санаа зовох, эргэлзэх, мартамхай болох, сандарч тэвдэх, уурлаж бухимдах зэрэг сэтгэл зүйн хямралууд үүсч буй талаар эрдэмтэд, судлаачид онцолсоор л байна. Сэтгэл зүйн хямрал, стрессийн тухай бид өмнөх 7 хоногийн мэдээлэлдээ онцолсон.
Ер нь хүн аливаа сөрөг мэдрэмжийг гадаад орчноос хүлээн авахаасаа гадна өөрийн сэтгэл дотроо бий болгож байдаг. Өөрөө өөрийгөө стрессдүүлж эхэлснээр л хүнд элдэв өвчин, сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Стрессийн хариу үйлдэл буюу стресст автсаны дараа хүн ойр дотны болон ажлын хамт олон зэрэг хүрээлэн буй хүмүүстэйгээ сөрөг харилцаа үүсгэх буюу зөрчил үүсэх таагүй байдлууд үүсдэг байна. Тухайлбал, гэр бүлийн зөрчил.
Гэр бүлийн зөрчил гэдэг нь үзэл бодол, сэдэл тэмүүлэл, чиг хандлагын эсрэг байдлын үндсэн дээр гэр бүлийн гишүүдийн хооронд бий болох үл ойлголцол юм.
Стрессээс үүдэн гэр бүлийн харилцаанд үүсэх зөрчил нь ихэвчлэн гэр бүлийн нэг гишүүний стрессд автсан хариу үйлдлээс болж тохиолддог учир хамгийн түрүүнд тухайн хүн өөрийн стресстэйгээ хэрхэн тэмцэх, яаж даван туулах арга замуудад суралцах хэрэгтэй бөгөөд үүнд гэр бүлийн гишүүдийн туслалцаа, хамтдаа даван туулах, урам зоригжуулах нь хамгийн чухал юм.
Хувь хүний стресст орохгүй байх стрессээ даван туулахдаа өдөр тутамдаа мөрдөн хэрэгжүүлж байвал зохих хэдэн зүйлийг хэлье.
• Цагаа үр дүнтэй төлөвлөж, төлөвлөсөн ажлаа цагт нь дуусгадаг бай. Ажлаа хийж байх үедээ тогтмол завсарлаж бай. Ингэснээр бие сэргэж, ажлын бүтээмж сайжирна.
• Өөртөө анхаарал тавь. Эрүүл зөв хооллож, хангалттай шингэн уу. Амьдралын хэв маягаа эрүүл хадгалж, идэвхтэй дасгал хөдөлгөөн байнга хий. Сайн унтаж амар. Нойргүй удаан явахад цочромтгой, уцаартай болдог . Хоббигоо хөгжүүл.
• Ажлын байран дээр ажлаа, бусад цагт гэр бүлээ гэсэн зарчим баримтал. Хамт олныхоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролц, нийгмийн идэвхитэй бай.
• Эерэг хандлагаа нэмэгдүүл. Өөрийгөө ямагт сайн сайхнаар төсөөл. Бусдын сайн сайхан зүйлийг нь эхэлж хар. Сөрөг бодлын эсрэг сөр.
• Стрессээ тайлж сур. Үүнд амьсгалын дасгал хийж болно. Дуртай зүйлээ хийх.
• Сэтгэл санааг тань зовоосон таагүй бодол, мэдрэмжээ гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ нээлттэй ярилцах
• Гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох, хүүхдүүдтэйгээ хамт тоглох, агаар салхинд гарах, амьдралдаа тохиосон сайхан дурсамжуудаа хүүхдүүдтэй ярьж өгч инээлдэж, хөгжилдөх гэх мэт амьд харилцааг байнга үүсгэх
• Гэр бүлийн харилцааны хамгийн чухал нь итгэлцэл байдаг учир үргэлж бие биендээ үнэнч хандах, сэтгэл санаагаа тайвшруулж бие биентэйгэээ ярилцаж байх
Энэ мэт энгийн зарчмуудыг өдөр тутамдаа мөрдөж байвал бид цаг үетэй холбоотой гарч буй сэтгэл зүйн хариу урвал мэдрэмжээ сайн таньж, өөрийгөө хянаж, даруй засах арга барилд суралцаж чадах юм.
Дархлалын систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол хэт их санаа зовних байдаг тул сэтгэл санаагаа тайван байлгаж дархлаагаа тогтмол дэмжиж “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ”