Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Энэ 7 хоногт Та бүхэнд хүргэж буй мэдээллүүд маань хувь хүний сэтгэл хөдлөл таагүй, тогтворгүй байх нь бодол санаа, үйлдлийг өдөөж гэр бүлийн харилцаа түүний дотор эхнэр нөхөр, үр хүүхдүүдийн харилцаанд сөргөөр нөлөөлж улмаар гэр бүлийн зөрчил үүсдэг бүр цаашлаад үл ойлголцол нь хэрүүл, зодоон болох, хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болдог ба түүнийг давах туулахад хувь хүн өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, гэр бүлийн гишүүд аль болох бие биедээ хүлээцтэй байх, бие биенээ сонсох, өөр хоорондоо халуун дулаан харилцааг бий болгох тухайх мэдээлэл, зөвлөгөөнүүдийг цувралаар хүргэсэн билээ.
Харин өнөөдөр миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлд ялангуяа охид, эмэгтэйчүүдийн, хүүхдийн сэтгэл зүйд ямар их өөрчлөлт ордог тухай цөөн хэдэн зүйлийг онцолж хэлэхээр мэдээллээ бэлтгэсэн.
Хүчирхийлэл голдуу далд, нуугдмал шинжтэй байдаг. Гэтэл гэр бүлийн орчинд эхнэр, нөхрүүдийн үйл ойлголцол, хэрүүл маргаан бүгд хүүхдийн нүдэн дээр ил болдог нь хамгийн харамсалтай юм.
Ийм зөрчил харилцаан дунд хүүхэд ч буруутан болдог ба томчууд өөрийн бухимдлаа хүүхэддээ гаргаж хүүхдийн гаргасан багахан алдааг хүртэл томоор буруутгаж хүүхдээ зодож шийтгэх , зарим нь бүр үзэн ядаж чамаас л боллоо хэмээн хүүхэддээ хэлэх хэлэхгүй үг хэлдэг үзэгдэл түгээмэл байдаг.
Мөн хүч хэрэглэж, зодож, цохиод байхгүй ч бүдүүлэг яриатай, хүндлэлийн харьцаа огт байхгүй, доромж, ёжилсон үг яриагаар хань ижил, үр хүүхүүдээ хэмэлдэг хүмүүс ч бас байна. Энэ нь бас л хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг бид мэддэггүй. Ер нь хүчирхийлэл гэдэг хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд маш хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлдэг төдийгүй зан үйлд нь их сөрөг нөлөөтэй.
Ялангуяа хүүхэд гэртээ тогтохгүй гадуур тэнэх, тамхи татах , цахим тоглоом тоглох зэрэг буруу зүйлд татагдах, өөртөө итгэлгүй сул дорой болох, догшин зан авиртай, бусдын үгийг сонсох дургүй, бусдыг үзэн яддаг болох эрсдэлтэй тул бид гэр бүлдээ зөв сайхан харилцаатай байх бие биенээ хүндэлж харьцах нь маш чухал юм.
Гэр бүлийн эерэг сайхан харилцааны талаарх зөвлөгөө мэдээллүүд маш их байдаг. Манай аймгийн хувьд Хүүхэд, гэр бүлийн газар, Цагдаагийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эмэгтэйчүүдийн холбоон дээр мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж, сургууль бүр дээр нийгмийн ажилтанууд ажилладаг тул өөр өөрсдийн чиглэлээр хүмүүст зөвлөгөөө мэдээлэл хүргэж байна.
![]()