#ЯгОДОО Хүчирхийллийг цэглэе.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛИАС
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь 4 хэлбэртэй байдаг байна.
Бие махбодын хүчирхийлэл (хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг)
Сэтгэл санааны хүчирхийлэл ( хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэхийг)
Эдийн засгийн хүчирхийлэл (хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг)
Бэлгийн хүчирхийлэл (хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадах )
Та хэн нэгнийг дээрх төрлийн ХҮЧИРХИЙЛЭЛД өртдөгийг нь мэддэг, харсан, сонссон бол ИРГЭН ТА цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн ЗАСАГ ДАРГАД мэдээлээрэй.
Та мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Энэ бол Таны охид, эмэгтэйчүүдийн ХҮЧИРХИЙЛЛИЙН эсрэг нэгдэж буй маш том ОРОЛЦОО юм.
Цагдаагийн байгууллагын мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллана.
УТАСНЫ ДУГААР. 7032 102
Хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах үйлчилгээг аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хариуцана.
УТАСНЫ ДУГААР. 7032-3355
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэдэд СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө өгнө.
УТАСНЫ ДУГААР 8625 7373