СЭТГЭЛ ЗҮЙН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨ

Хуваалцах
Жиргэх

💁♀️ Энэ жил дэлхийн улс орнууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан ХҮЧИРХИЙЛЛИЙГ цэглэе!” уриан дор зохион байгуулж Монгол улсын Засгийн газраас 16 хоногийн ҮНДЭСНИЙ АЯН эхлүүлсэн билээ.

💁♀️ Улс орноороо аюулт тахалтай нүүр тулж, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ХАЛУУН БҮЛээрээ сэтгэл амгалан байж, сэтгэл зүйн ДАРХЛААГАА дэмжихийг уриалж “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” нөлөөллийн аян зохион байгуулсан.

💁♀️ Харин өнөөдрөөс эхлэн бид Жендерийн үндэсний хорооны “ЯГ ОДОО” хүчирхийллийг цэглэе, МЭХ-ны “АЙЛ хүний амь НЭГ, СААХАЛТ айлын санаа НЭГ” сайн үйлсийн аянд нэгдэж ХҮЧИРХИЙЛЭЛ түүнээс урьдчилан сэргийлэх талаар, хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг хандлагыг түгээхэд бага боловч хувь нэмэр оруулахаа ИЛЭРХИЙЛЖ цахим орчинд МЭДЛЭГ ТҮГЭЭХийн хамт “СЭТГЭЛ ЗҮЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ” эхлүүлж байна.

💁♀️ Танд, Таны ХӨРШид, Таны НАЙЗад, Таны хайртай ДОТНЫ хүнд, Таны ажлын ХАМТРАГЧид тань СЭТГЭЛ зүйн дэм хэрэгтэй байгаа бол бидэнд хандаарай. Бид цахимаар, шаардлагатай бол халдвар хамгааллын хатуу дэглэмээ баримтлан ГАНЦААРчилсан зөвлөгөө үзүүлж ажиллана аа.

💁♀️ Та ЗАЛГАаарай ☎️ 86257373

💁♀️ Айл өрх бүр ЖАРГАЛ дүүрэн, сэтгэл АМГАЛАН байхын ерөөл өргөе.

📩 МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ