Түүхээ мэдэх, түүхээрээ бахархах, түүхээ хамгаалах, түүхээ сурталчилан таниулах нь тухайн цаг үед амьдарч буй хүмүүний эрхэм үүрэг гэдгийг урамсарлаж ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР хэмээх түүхэн өдрийн тухай хүн бүхэн өөр хоорондоо болон үр хүүхдүүдтэйгээ ярилцах ёстой юм.
Өнөөдөр бол ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ өдөр. 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулжээ.
VIII Богд Жавзандамба хутагт нь 1911-1924 он хүртэл Монгол улсын хаан ширээнд суусан иүүхтэй. Халхын Жавзандамба хутагт нь Монгол дахь Төвдийн Буддизмын Гэлэг урсгалын удирдагч бөгөөд тэднийг мөн Богд гэгээн гэдэг байсан ба Монгол дахь хамгийн дээд цолтой лам байсан аж. Анхдугаар Жавзандамба хутагтаад нь өндөр гэгээн Занабазар (1635–1723) тодорч байсан гэдгийг Өвөрхангайчүүд бэлхэнээ мэдэх биз ээ.
Ийнхүү 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо зарласан Богд хаант Монгол Улс нь Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан, Сайн ноён хан гэсэн 4 аймаг, 2 хязгаар бүхий засаг захиргааны үндсэн нэгжтэй байсан ба аймаг, хязгаар нь хошуудад болон шавь гэсэн нэгжүүдэд хуваагддаг байжээ.
Олноо Өргөгдсөн Монгол улсын үед орчин үеийн олон шинэчлэлүүдийг хийсний дотор байнгын мэргэжлийн арми байгуулах, холбоо харилцааны газар, сургууль байгуулан, хэвлэлийн эхийг тавьсан байна.
Та бүхэндээ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР ийн мэндийг хүргэж халуун бүл, элгэн саднаараа эрүүл энх, өлзий буянтай байхын ерөөл өргөе.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: https://mn.wikipedia.org/wiki/