Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2021 оны ОНЦЛОХ ажлын нэг нь “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төсөл байв.
Төслийн хүрээнд орон нутгийнхаа салбар салбарын 26 манлайлагч эмэгтэй, мөн тухайн сэдвийн хүрээний эрдэмтэн, судлаач, нийтлэлч 21 хүнтэй хамтран хувь хүний амьдрал ахуйдаа нэн түрүүнд эрхэмлэн дээдлэх, өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, дадал хэвшил болгох учиртай 8 санааг онцолж, мэдлэг цуглуулж, мэдлэг түгээхийн хамт асуудал дэвшүүлж, шийдэл эрэлхийлэн ажиллалаа.
Бид 225 нийтлэл бичиж, мэдээлэл маань давхардсан тоогоор 1.8 сая хүнд хүрч, 4.5 мянган хүн “СЭТГЭГДЭЛ” үлдээж, 6 удаагийн телевизийн шууд “LIVE”-г 55.0 мянган хүн үзжээ.
Хүмүүн бүгдээр төрмөл сайн “АРАНШИНГАА” өнгөлөн тордож, олдмол араншингаа эерэг сайнаар өөрт зуршааж, итгэл хайр, хүндлэл бишрэл, ач санахуйн ухааныг “ХАЛУУН БҮЛ”-дээ дээдлэн бөхөлж, халуун зуураа, харь алсдаа ч “ЭВТ ҮЙЛ”-ийг дэвжээж, “ЭХ ДЭЛХИЙ”-гээ хайрлан хамгаалж, “ИДЭЭ УНДАА”-гаа зөвтгөж, “БИЛИГ УХААН”-аа хөгжүүлэн, “ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ”-г цогцлоож, “АРГА БИЛИГ”-ийн ухаанаар амьдралаа тэгшитгэх нь бидний амьдралын мөн чанарын оршихуйд нэн чухал юм хэмээх санааг гаргаж “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн маань мэдлэг түгээх хэсэг өндөрлөсөн болно.
Төслийн нийтлэлүүдэд дэвшүүлсэн асуудал, эрэлхийлсэн шийдлээ аймаг орон нутгийнхаа бодлого, хөтөлбөрт тусгуулах, иргэд олон нийт, сайн дурынхан, мэргэжлийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх талаар хэд хэдэн ажлуудыг төлөвлөж 2021 онд бодит ажил болгон хэрэгжүүлэх болно.
Шинэ ондоо их хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байж хотол даяараа энх тунх байхын ерөөл өргөе өө.