ОНЦЛОХ АЖИЛ ![]()
2020 онд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл албан ёсны вэб сайттай болж https://uvurkhangai-womans.mn/ охид эмэгтэйчүүд, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллийг цогцоор хүргэж байгаа бөгөөд цаашлаад аймаг орон нутгийнхаа салбар салбарын эмэгтэйчүүдийн ажил үйл, амжилт ололт, үлгэрлэл манлайллыг олон нийтэд алдаршуулан хүргэхээр төлөвлөж байна.
Та манай вэб сайтаас бидний үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө, “Соёлыг түгээе” төслийн бүх нийтлэлүүд, эмэгтэйчүүдэд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл, “Өвөрхангайн бүсгүйчүүдтэй хамт” ярилцлагуудтай танилцах боломжтой.
Ирж буй 2021 онд Эрхэм таны ажил амьдрал тэгш сайхан байхын ерөөл өргөе өө.