“АСУУДЛЫГ АСУУЯ”

Хуваалцах
Жиргэх

👉 Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “АСУУДЛЫГ АСУУЯ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй олон асуудлууд байгаа.

👉 Эдгээр асуудлын дотор хамгийн тулгамдаж буй асуудал бол ХҮЧИРХИЙЛЭЛ. . .

👉 Бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн гээд бүх төрлийн хүчирхийлэлд охид, эмэгтэйчүүд маань чимээгүйхэн өртөж, түүнийгээ чимээгүйхэн нуусаар л . . . Найз нөхөд, ах эгч, ажлын хамт олон нь, хөрш нь тэр ч бүү хэл аав, ээж нь ч тэднийг хүчирхийлэлд өртөж буйг мэдсээр атал бас л чимээгүйхэн харсаар л.

👉 Хүчирхийлэл хэмээгч энэ аймшигт үзэгдэл охидыг, ээжүүдийг , бүсгүйчүүдийг маань сэтгэл зүйн хувьд хямрааж, гундааж, тарчлааж буйг магадгүй бид мэдсээр атал бас л мэдээгүй царайлсаар. . . Энэ бүхнийг харж, сонсож, мэдэрч буй нялх балчир хүүхдүүдийн бяцхан зүрхэнд айдас, хорсол, гомдол, цөхрөл хурсаар л. . .

👉 ХҮЧИРХИЙЛЛИЙН талаар охид, эмэгтэйчүүд маань ганц нэгээр яриад яагаад ч хүч нь хүрэхгүй нь. Төр засаг хууль, дүрэм, журам гаргаад бас л хүч хүрэхгүй нь. Иймд охид, эмэгтэйчүүд минь дуу хоолойгоо нэгтгэж эгчийгээ, дүүгээ, ээжийгээ хамгаалах хэрэгтэй байна.

👉 Иймд Танд болон Таны ойр тойронд хүчирхийлэл байгаа бол түүнийг Та мэдэж байгаа бол бидэнд захидал бичиж ирүүлнэ үү. Захидал бичихдээ Та өөрийн нэр хаягаа бичихгүй байж болно. Бид асуудлыг далайцтайхан гаргаж ирэхийг л хүсч байна.

👉 Та захидлаа аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн цахим хуудсаар, майл хаягаар, эсвэл өөрийн биеэр гээд ямар ч хэлбэрээр ирүүлж болно.

👉 Таныг хайртай охиныхоо ирээдүйн төлөө, хайртай найзынхаа, эгчийнхээ, дүүгийнхээ төлөө “АСУУДЛЫГ АСУУЯ” аянд идэвхтэй оролцож ХҮЧИРХИЙЛЛИЙН талаар мэдээлэл ирүүлж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

👉 Мөн олон олон охид эмэгтэйчүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө энэхүү мэдээллийг цааш ТҮГЭЭЖ өгнө үү. Эмэгтэйчүүд бид чинь олуулаа шүү дээ.

👉 БИДНИЙ ХАЯГ. Арвайхээр сум, Бизнес хөгжлийн төвийн байр 307 тоот.
👉 Мэйл хаяг. uvurkhangai@mwa.mn

👉 ЗАХИДАЛыг бид 2021 оны 3 дугаар сарын 6 хүртэл хүлээн авна.