Өнөөдөр олон улсын ОХИДЫН ӨДӨР. 2011 оны 12 дугаар сарын 19-нд НҮБ-аас дэлхий даяар охидын өмнө тулгарч буй бэрхшээлийг хүлээн зөвшөөрч 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон зарлаж, охидын өмнө тулгарч буй асуудалд дэлхийн улс орон бүр, хүн бүрийн анхаарлыг хандуулж, асуудлыг шийдвэрлэхэд, охидыг чадавхижуулах хөгжүүлэхэд нь тусгайлан дэмжлэг үзүүлэхийг уриалсан байдаг.
Ийнхүү дэлхий нийт охидынхоо эрхийг тунхаглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсээр байтал охидын эрхийн зөрчил, охидын эсрэг хүчирхийлэл түүний дотор бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэл жил бүр өссөөр байгаа нь харамсалтай.
Сүүлийн 5 жилийн хугацаанд МОНГОЛ улсад 1323 эмэгтэй, 47 эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Өвөрхангай аймгийн хувьд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 15 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.
Иймд Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ өдөр СҮХБААТАРЫН ТӨВ ТАЛБАЙД охидын эрхийг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулж “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” бүжингийн суулт зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд түгээж өгөхийг эрхэм Танаас хичээнгүйлэн хүсч байна. Охид маань гэр бүл, сургуулийн орчинд, гудамж талбайд, цахим орчинд доромжлолд өртөж буйг хараад эцэг, эхчүүд бид хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн томчууд бид зүгээр суусаар л байх уу.
Өнөөдөр Таны хайртай охинд ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй байгаа ч юм билүү.
Охид маань эрүүл саруул, эрдэм оюунлаг, ухаалаг хэрсүү, хүнлэг, хүчирхэг нэгэн болж хүмүүжин төлөвшихөд томчууд бидний үүрэг оролцоо маш их тул Охид оо СОНСОХ, Охид оо ХАМГААЛАХ аянд дуу хоолойгоо нэгтгэж оролцохыг бүх ХҮМҮҮСТ уриалж байна.
![]()
![]()
Энэ өдөр айл өрх бүхэнд охидын инээд цангинж, охидтойгоо ярилцсан, хөгжилдсөн, дурсамж бүтээсэн сайхан өдөр байх болтугай.
![]()
“БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” арга хэмжээ 10.00 цагт Сүхбаатарын төв талбайд эхэлнэ. https://www.facebook.com/www.mwf.mn/?__tn__=-UC*F Монголын Эмэгтэйчүүдийн холбооны цахим хуудаснаас LIVE аар цацагдана.
![]()
![]()
Нийгэм бүхэлдээ булт олноороо анхаарлаа хандуулж байж л бид ОХИД оо хамгаална. Мэдээллийг уншсан хэн бүхэн цааш түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.